Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
2017-11-03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 

 

2017 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин