Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа
2017-11-09

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэв. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.

 

 

Нийслэлийн нутгийн захиргааны 175 байгууллагаас 536 нэр төрлийн үйлчилгээг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан үзүүлж буй. Эдгээр үйлчилгээнээс 300 орчмыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх нэн шаардлагатай байгаа танилцуулгынхаа үеэр О.Чинзориг дурьдаж байв. Танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, санал хэлсний дараа хуралдаанаас “Зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган “Нийслэлээс үзүүлж буй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх стандарт боловсруулах, дотоод болон гадаад нэгдсэн системийн шийдэл боловсруулах”-зэрэг  тодорхой үүрэг чиглэл өгсөн тэмдэглэл гаргахаар шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар Нийслэлийн орон зайн дундын мэдээллийн сангийн танилцуулга, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулга хийсэн.

 

 

Энэ өдрийн хуралдаанаар архивын баримтад нэгдсэн тооллого явуулсан тухай танилцуулгыг Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа танилцууллаа. Тооллого, үзлэг шалгалтын мөрөөр арга хэмжээ авч, гарсан алдаа дутагдлыг засч, сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон хуралдааны тэмдэглэл гаргахаар боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
gadnaa ajil hiij bui durtei dotroo yu shaahuu yu hulgailahuu yamar hor nairuulahuu heniig husahuu heniig doldoidohuu l gej bodotsgooj baigaadaa
2017-11-09
Зочин:
32-ын бүлэг, МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-11-09