Бизнес эхлэхэд сайн
2017-11-12

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 24. Адъяа гараг. Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

 

Эл өдөр худалдаа арилжаа хийх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин