Цахилгааны шөнийн тарифыг тэглэх арга хэмжээ үр дүнгээ өгнө
2017-11-15

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Засгийн газрын хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Манай салбарын хувьд нийт агаарын бохирдлын 5 хувийг эзэлдэг. Гэр хорооллын утаа агаарын бохирдлын дийлэнх хувийг эзэлж байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг  манай салбарт өгсөн. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдсаны дараагаар Ерөнхий сайд   “XXI зуунд нийслэлд гэрэлгүй айл өрх байж болохгүй” гэдгийг онцолсон. Тиймээс ирэх оны төсөвт бид энэ талаар тусгасан.

 

Нийтдээ 54 тэрбум төгрөгийг нийслэлийн гэр хорооллын айлуудыг 4 кВт-ын халаагуур залгах боломжтой болгон, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Үүнд 21300 гаруй айл өрх хамрагдана. Үүнд огт цахилгаанд холбогдоогүй айлууд ч хамрагдаж байгаа. Ирэх жил 4000 айлын цахилгааны асуудлыг шийдсэнээр эрчим хүчинд холбогдоогүй айл нийслэлд байхгүй болох юм.  68 уурын зуухыг нэгдсэн дулааны сүлжээнд холбоно.

 

Эрчим хүчний хүрээнд шөнийн тарифыг тэглэх арга хэмжээ үр дүнгээ өгнө хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гачууртыг тэглэхгүй бол болохгүйээ
2018-08-28
Даваасүрэн хүний адаг:
Даваасүрэн чи 10-ийн авилгал авч дахин нэр хүндээ барав, чи шударга хүн огт биш, зөвхөн шантаажчин шүү дээ. Хүний адаг, хог шаар, авилгалчин, шуналын тулам хэн бэ гэвэл Даваасүрэнг л хэлнэ дээ, маш хүн муутай хүн
2017-11-16
Зочин:
Ээ ЭХ сайд минь ээ цахилгаанаар дулаан хангамжийг шийддэггүй л юм даа
2017-11-15