Банкны тухай хуулийг хэлэлцэнэ
2017-12-21

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай.

 

Хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай,  Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Мөн Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин