Төрийн албыг улс төрийн намаас хараат бус болгоно
2018-01-31

 

Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг УИХ-ын залуу гишүүд санаачлан боловсруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Анхан шатны нэгж, баг,хороо, сум, дүүрэг болон аж ахуй нэгж, байгууллагын бүрт улстөржилт, намчирхал, талцал их байна. Энэ нь манай улсын хөгжилд чөдөр, тушаа болж  байгаа юм. Ийм иргэдийг намчирхал,талцал, улстөржилтөөс ангид байлгах, төр, засаг, төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, хариуцлагатай төрийг бий болгоход энэ хуулийн төслийн  зорилго чиглэж байна. Энэ хуулийнг төслийг УИХ-ын залуу гишүүд хамтраад гурван сар гаруйн хугацаанд   боловсрууллаа хэмээв.

 

Хуулийн төслийн хүрээнд баг, хороо, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдийн нийтийн хурлын түвшинд улс төрийн нам хүн дэвшүүлэхийг болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг,хороо, сум, дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар захиргааны анхан шатны нэгж, аж ахуйн нэгж, байгууллагын салаа нэгж бүрт бий болсон намчирхал, талцлыг зогсоох ажээ. Ингэснээр төрийн албыг бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс  төрийн намаас хараат бус байлгахыг  зорьжээ.  

 

Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төслийг дагалдан Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Төрийн албаны тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай, хуульд нэмэлт өөрчлөлт орох аж.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол өөрийн уламжлалтай юм бол намгүй улс болцгоомоор байна. Нам гэдэг нь нэг ёсондоо дээрэмчдийн бүлэглэл шүүдээ. улс орон дотроо янз бүрийн бүлэглэлд хуваагдан хэрэлдэж зодолдож байх нь тухайн ард түмэнд бус дэлхийн том дээрэмчдэд л ашигтай байдаг. Тиймээс ч дэлхийн том дээрэмчид сөрөг хүчний нам гэдгийг байгуулан жижиг буурай орныг дээрэмддэг аргатай.
2018-05-28
Зочин:
Болж бнаа. Нам мэтийн ТББ-ыг улс төрөөс ангид болгох ариун үйлсэд нь амжилт хүсүүштэй.
2018-01-31
dorj:
Дарга нарын хүүхдүүд гэж усан тэнэг малууд
2018-01-31
irgen:
estoi zov
2018-01-31