Д.Жигжиднямааг яллагдагчаар татах санал хүргүүлжээ
2018-03-26

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.       

 

Гэрэл зургийг MPA.mn

 

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс нийт 319 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 21 эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар 6 хэргийг харьяалах прокурорын байгууллагад шилжүүлжээ.

 

Тухайлбал УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий компаниар зураг төсөлгүй барилга байгуулж онц их хэмжээний мөнгө завшсан гэх Д.Арвин нарт холбогдох хэрэг,

 

Шадар сайдаар ажиллаж байсан Оюунбаатар, Биеийн тамир спортын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан  Жаргалсайханы ерөнхий нарын бичиг Туяа нарт холбогдох улсын төсөвт  онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,

 

Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг,

 

Барилга хот байгуулалтын яамын Төрийн нарийн бичгийн дарга асан Эрдэнэбүрэн нарт холбогдох 1.2 тэрбум төгрөгийн орон сууц авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг зэрэг нийт 26 эзэн холбогдогчтой 24.4 тэрбум төгрөгийн хохиролтой 21 Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

 

Мөн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ын дарга  Г.Төмөрбаатар нь хуурамч бичиг баримт үйлдэн зах зээлийн дунджаас өндөр үнээр бараа материал худалдан авсан хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Мөн “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох Эрүүгийн хэрэгт холбогдуулан Д.Жигжиднямааг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

 

С.Баярыг яллагдагчаар татаагүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” компани, Олон улсын стандарт банкнаас зээл авсан гэдэг асуудал дээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Тухайн үед Ерөнхий сайд хэн байв, Төрийн өмчийн хорооны дарга хэн байв гэдгийг нарийвчлан шалгаж байгаа. Ерөнхий сайд асан С.Баярыг гэрчээр  байцаалт авсан. Яллагдагчаар татаагүй. Шалгалтын явцад Стандарт банкнаас авсан зээл хэрхэн Монгол Улсад орж ирсэн гэх мэт асуудалд хамаарал бүхий аж ахуй нэгжийг нарийвчлан шалгаж байна. Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан ҮХЦ-ийн гишүүн Сугараас гэрчээр байцаалт авсан. “Жаст”-ын Ш.Батхүүг шалгаж байгаа. “ТЭЦ-4”-ийн захирал Анхбаяр бусдаас хахуул авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хагарч язрах дөхсөн гахайнуудыг шалга бүгдийг нь дэлбэл
2018-04-09
Puujre:
Bugdiig ni shalga.
2018-03-26
С.Баяр Сугар нар сугарч үлдэх юм байна л да,
2018-03-26