“HORECA EXPO” энэ сарын 30-нд нээгдэнэ
2018-03-28

             Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо, Монголын Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо,Аялал жуулчлалын мэргэжлийн ур чадварын сургууль, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Мэргэшсэн зөөгчдийн нийгэмлэгээс хамтран зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна. Тэмцээн, үзэсгэлэн 2018 оны 3 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн танхимд явагдана.

 

            Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа бөгөөд дараах мэргэжлүүдээр явагдана. Үүнд:

 

  • Зочин хүлээн авагч
  • Өрөөний үйлчлэгч
  • Тогооч
  • Зөөгч
  • Угаалгын ажилтан

 

Мөн зочид буудал зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хүнс ахуй хангамжийн үзэсгэлэн худалдаа хамт явагдах бөгөөд Монголын зочлох үйлчилгээний холбооны зөвлөх, ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгийн ялагч Г.Мөнгөндолгионы гарын хоолыг амтлан, ширээ засалт, ор хураалт зэргээр нээлттэй сургалтууд зохион байгуулагдаж, бартендерийн найруулсан амтлаг коктейль, дарсны төрөл онцлог, дарсаар үйлчлэх техник, кофены хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй болох боломжуудыг олгож байна.

 

            Тэмцээнд оролцогчдын бүртгэл 2018 оны 3-р сарын 25-ныг хүртэл Нийслэлийн аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд явагдана.

     

                  

 

Shuud.mn
Сонин хачин