Иргэн Б.Пүрэвийн гэр бүл үлээгч аппарат хандивлалаа
2018-04-09

 

Ой хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэн Б.Пүрэвээ, эхнэр Ч.Болормаа нарын гэр бүлээс хоёр ширхэг үлээгч аппаратыг өнөөдөр ОБЕГ-т хандивлалаа.

 

 

Он гарсаар улсын хэмжээнд 14 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 37 хүн, хоёр автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин