Л.Гүндалай нарын гэрээс бурхан хулгайлсан этгээдэд ял оноожээ
2018-06-08

 

"Гачуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын гэрээс үнэт эдлэл  хулгайлсан этгээдүүдэд ял оноожээ.

 

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд байрлах зургаан айлын гэрт БНСУ-ын иргэн Пак  Монгол иргэний хамт нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг хулгайлсан хэрэг гарсан. Хэрэгтэн Пак нар нь айлуудын цонхыг хагалж нэвтэрсэн бөгөөд 20 гаруй алтан бурхан хулгайлсан нь тогтоогджээ. Тэд хулгайлсан бурхдаасаа хил давуулах гэж байгаад цагдаагийн байгууллагын алба хаагчдад саатуулагдсан.

 

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгасан бөгөөд өчигдөр /2018.06.07/ гэмт хэрэгтнүүдэд холбогдох шүүх хурал болжээ. Шүүх хурлаар БНСУ-ын иргэнд долоон жилийн хорих ял, Монгол Улсын иргэнд таван жилийн хорих ял оноосон байна.

 

Г.Сүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Жудаг:
Дэмжиж байна.
2018-06-11
bayachyydiin byryy garaar olson hurungiig hyraaj yadyychyydad taraaj uguh shine tsagiin sain er baihgvi uym baihda negdeh uymsan
2018-06-10
zochin:
bayachyydiig tsulmu tsulmu bas dahin tsulmu
2018-06-10
ДОО:
МТЗ 280 САЯ ДОЛЛАРАА НЭХЭМЖЛЭХГҮЙ БАЙХАД ГҮНДАЛАЙ ХЭДЭН МӨНГӨН АЯГА НЭХЭМЖЛЭЭД БХДАА ЯАДАГ БАЙНАА. МТЗ ШИГ БЖ СУР
2018-06-08