Б.Баатархүү: Цагдаа нар иргэнийг зодоогүй
2018-06-20

Замын-Үүд боомтоор Улсын хил нэвтрэх гэсэн иргэд жагсаал, цуглаан хийж эмх замбараагүй байдал үүсгэсэн, улмаар цагдаа нар иргэдэд хүч хэрэглэсэн тухай мэдээлэл өчигдөр /2018.06.19/ цацагдсан. Үүнд Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү тайлбар хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын зүгээс Улсын хилээр өнгө үзэмж муутай, бүрэн бус тээврийн хэрэгсэл, хүн тээврийн автомашинаар их хэмжээний ачаа зөөх зөрчил илэрч байгаа тул энэхүү зөрчлөө арилгах шаардлагыг Замын-Үүд сумын удирдлагад удаа дараа ирүүлж байжээ. Дээрх зөрчлийг гаргасан 17-18 жолоочийн хил нэвтрэх эрхийг нь хаасан байна. Үүнийг эсэргүүцэн 30 орчим иргэд нэгдэж эсэргүүцлээ илэрхийлэн, жагсаал цуглаан зохион байгуулжээ. Энэ үед Улаанбаатар хотоос Замын-Үүд боомтоор дамжин БНХАУ-ын Эрээн хотыг зорьж явсан 14 том оврын автомашинд 200 орчим иргэн зорчиж явсан. Хуулийн дагуу хил нэвтрэх гэж байсан эдгээр иргэнийгжагсаал, цуглаан зохион байгуулагчид Улсын хил нэвтрүүлэхгүй хэмээн хөдөлгөөнд нь саад учруулах, автомашинаараа зам хаах зэрэг үйлдэл гаргасан. Улмаар иргэдийн дунд маргаан үүссэн.

 

Иргэдийг хил нэвтрүүлэхгүй, автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн 30 орчим настай Х гэгч иргэн зам хаах, бие муудлаа хэмээн газарт унах зэрэг үйлдэл үзүүлсэн байна. Яаралтай тусламжийн дуудлагаар эмч ирж үзлэг хийхэд тухайн иргэн нь ил харагдах шарх сорвигүй, ямар нэгэн гэмтэл, бэртэл  аваагүй гэдэг мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгсөн.  Тухайн иргэн нь цагдаад зодуулсан зүйл байхгүй, эмнэлэгт үзүүлчихээд гэртээ харихаар явсан байна. Хуулийн дагуу хил нэвтрэх гэж байсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсний дагуу тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагаас хэв журам сахиулах үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн иргэдийг зодсон асуудал гараагүй” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
buuudaad haychaach
2019-07-25
zochin:
har amia bodson heden erguu malnuud l bn, tur tumur nuuree haruulah heregtei, busad irged n hohirood bj taarahgui sh de, odo 69 uur baraa hun zuudug uilchilgee gej bj taarahgui sh de,
2018-06-20
З.үүд:
Болохгүй этгээдэд яагаад бороохой.нудрага үзүүлж болохгүй гэж.иим тэнэгүүдэд үгээр болдоггүй бол биед нь үзүүлж зарим этгээдүүдийг хил гарах эрхииг олон жилээр хааж хар тамга дар.замын үүдэд амьдрах эрхгүй болгож цэвэрлэгээ хии.эх орны нэрииг шороотой хутгасан этгээдүүд бол энэ 69 ийн 1000 жолооч байдаг. Хүмүүжил хэрэгтэй.олон жил даварлаа.
2018-06-20
Төрийн цагдөаг эсэргүүцэгчидэд төр төмөр нүүрээ харуу хатуу хариуцоага тооц
2018-06-20
Зочин:
Хаяа бас хууль дүрмээ сахиж баймаар. Ардчилал гээд бусдыг хохироохоо болимоор доо
2018-06-20
ЯМБИЙ 69 УУДЫГ ЗОГСООХ БОЛСООН
2018-06-20