МҮЭХ-ноос есдүгээр сарын нэгнээс ажил хаях шийдвэр гаргалаа
2018-06-21

 

МҮЭ-ийн холбооны Ерөнхий Зөвлөлийн тэргүүлэгчид өчигдөр хуралджээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын 2018 оны 09 дүгээр сарын 1-нээс ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан, ажил хаялтын бэлтгэлийг хуулийн хүрээнд ханган зохион байгуулахыг нийт гишүүн байгууллагын удирдлагуудад чиглэл болгожээ.


Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн байгаа тул МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.14, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.1 заалтуудыг үндэслэсэн юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ: https://cmtu.mn

Shuud.mn
Сонин хачин
ard:
zuv.AN anh garahdaa ard tymen mini 2 hon jil l bysee changalchih tegeed l ta nar bayan chineeleg hurungutei amidrana gesen chini 20 jiliin daraa unuudur bysee changalsaar gedes ni tasarch ihenh ni uvchnuur yheed yl hudluhuu zarj ihenh ni gadaadad orognol haigaad mongol syirch yndesten ustaj urunduu barigdaj hyatadiin koloni bolloo sh dee.
2018-06-21
Эд нар АН улсаа самраад , Монгол дампуурлын ирмэгт байхад яагаад жагсдаггүй байсан юм болоо. Мөнгөний ханш суларч ард түмний амьжиргаа доройтоход яагаад жагсаал цуглаан, ажил хаялтаа зарладаггүй байсан юм бол. Ажилчин хүний цалин валютаа дагаад хүчгүй болоход үгээ хэлэхгүй яасан юм бол. ҮЭ гэгч нь хэн нэгний гар хөл болж явах ёсгүй. Ажилчин түмний төлөө л зүтгэх ёстой баймаар. Бөгс долоодоггүй , бөгс ухахгүй л яв л даа
2018-06-21