Өсвөрийн хөлбөмбөгчдийг сарын дараа агуйнаас гаргана
2018-07-03

Тайландын аврагчид Там Лаунг агуйнаас бэлтгэлээ тараад дасгалжуулагчийнхаа хамтаар сураггүй алга болсон өсвөрийн хөлбөмбөгийн багийн 12 гишүүнийг эсэн мэнд олоод байна.

 

 

11-16 насны 12 хүү багшийнхаа хамтаар есөн өдрийн турш харанхуй агуйд аврал ирнэ хүлээсэн бөгөөд тэднийг эсэн мэнд олдсонд дэлхий нийтээрээ баярлацгааж буй юм.

 

Хөвгүүдийг хайх ажиллагаанд Америк, Хятад, Англи, Австралийн мэргэжлийн шумбагчид оролцсон бөгөөд Британийн хоёр шумбагч хөвгүүдийг олжээ.

 

Аадар борооноос болж агуй тэр чигтээ усанд автаад буй бөгөөд аврах ажиллагаанд саад учруулсаар байна.

 

Тэгвэл аврагчид хөвгүүдийг агуйнаас гаргахын тулд хамгийн багадаа сарын хугацаа шаардлагатай хэмээн мэдэгдлээ.

 

Учир нь агуу усаар дүүрсэн бөгөөд эхний ээлжинд хөвгүүдэд усанд хэрхэн сэлэх хичээл заах гэнэ. Аврагчид агуйд гацаад буй хүүхдүүдэд яаралтай хүнс бусад зүйлийг өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ewqceqw:
yag neg iimerhvv kino baidag shd neg gazar urumduud jijig nvh gargaad huns damjuulaal uhaad bdg 40 garui honog uhaj bj gargaj awdag
2018-07-03
Аз:
Дараа нь энэ талаар кино хийгээсээ
2018-07-03