ДАШТ-2018: “Пусси Райот” хамтлаг финалын тоглолтыг ҮЙМҮҮЛЖЭЭ
2018-07-16

ОХУ-ын нийслэл Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт Франц болон Хорватын шигшээ багийн хооронд боллоо. Францчууд өрсөлдөгч багаа 4:2 онооны харьцаатай ялснаар ийнхүү 20 жилийн дараа дахин “Алтан дагина” цомыг өргөв.

 

 

Дээрх тоглолтын үеэр дүрэмт хувцастай дөрвөн хүн талбайд гүйн гарч ирж, тоглолтыг хэсэг хугацаанд үймүүлсэн юм.

 

 

Энэхүү өвөрмөц эсэргүүцлийг Оросын панк рок “Пусси Райот” хамтлагийнхан зохион байгуулснаа өнөөдөр мэдэгдлээ. Тэд уг эсэргүүцлээрээ “ОХУ дахь улстөрийн шударга бус байдалд олон улсын анхаарлыг татах зорилготой байсан” гэв.

 

 

Тус хамтлагийн гурван гишүүн 2012 онд христийн сүмд “Путиныг алаад өгөөч” гэх дууг дуулж буй бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулсан юм. Тэднийг танхайрсан хэмээн үзэж, шүүхээс хоёр жилийн ялаар шийтгэсэн билээ.

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unen yag zuv hellee
2018-07-16
unen yag zuv hellee
2018-07-16
mongol:
Shizotoi yumnuud tsag ueee oloogui
2018-07-16
zochin:
unen yag zuv hellee
unen yag zuv hellee
Зочин:
Хоншоортой хүүхэн :D
2018-07-16