Хүүхдээ өвөр дээрээ суулгаж тээвэрлэхгүй байхыг зөвлөв
2018-07-17

Зам тээврийн ослын улмаас өнгөрөгч онд 55 хүүхэд нас барсан харамсалтай тоо баримт байна. Тэдний 46 нь орон нутгийн замд зорчиж явахдаа амь насаа алджээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ онд буюу зөвхөн баяр наадмын өдрүүдэд /7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд/ улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон байна. Зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс 3 хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ.

 

Эдгээр хүүхдийн ихэнх нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байсан бөгөөд сэргийлж болох эрсдэлээс үр хүүхдээ хамгаалаагүйн улмаас амь насаа алдсан нь хүлээн зөвшөөрч болохгүй явдал юм. Хүүхдүүдээ зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэж, урд суудалд эсвэл өвөр дээрээ суулгалгүй, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцсон бол эрсдэл, эндэгдлээс урьдчилан сэргийлж болох байсан.

 

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн удирдлага дор, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр холбогдох байгууллагууд хамтран “Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл” аяныг 6 -10 дугаар сарын хооронд орон даяар зохион байгуулж байна.

 

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчид гол үүрэгтэй тул энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zuvluh bish!!!!!!! huuliaa heregjuuleechee!!! albadan heregjuuleh heregtei shdee!!!!
2018-07-18
Zochin:
uneheer teneguls yum daa, nyalh ureeersdeld oruulj urdaa teverch yavna gedegh alchihya gedegtei agaar neg busuu, yasan yum oilgodoggui teneguud be,yaj helbel oilgoh yum boloo, Prius unasan teneguud min, naad tsaasan hairtsag chin machin bish
2018-07-17
Орон нутгийн замд үхэхээ мэдэхгүй давхих Приустэй нөхдөө наад машин чинь нэг ёсны маш аюултай зэвсэг гэдгийг ухаараач ээ. Өөрийгөө болон өрөөлийг аюулд оруулах амархан шүү. Хүний амь нас, эрүүл мэнд машинаас хямдхан биш шүү.
2018-07-17
хатуу торгох ёстой:
" Зөвлөв" байхдаа яахав. Маш хатуу торгох ёстой. Буруу рультэй машины урд суудалд өвөр дээрээ хүүхдээ авч явдаг нь дэлхий дээр манайд л байдаг. Барууны орнуудад бүр зөв рультэй машины жолоочийн хажуу суудлыг "хадам ээжийнх" гэдэг байхад нялх балчир хүүхдээ зориуд алах зорилготой юм шиг урд суудалд авч явдаг үхэр монголчууд.
2018-07-17
Зочин:
Зөв бичсэн байна. эцэг эхчүүд өөрсдөө анхаалатай байж үүргээ биелүүлэх ёстой. Сая наадмаар Дарханаас нааш ирж байхад нэг машин ирж зогсоод урд суудлаас хөгшин ээж нь бууж ирээд арын суудалд суугаад, харин хойд суудлаас нэг эмэгтэй жоохон хүүхдээ тэвэрчихсэн урд нь орж суугаад цааш хөдөлж байсан. Бодвол шалгалт өнгөрүүлчихээд суудлаа сольж байгаа бололтойдог. Хэнийг хуурч байгаам бол?? Хүүхдээ өвөр дээрээ алчихвал ямар харамсалтай вэ? тэр шалгалт өөрсдийнх нь үр хүүхдийн төлөө хийж байгаа байлтай. Танай нөхөр жолоо сайн барьдаг байж болно. харин хөндлөнгийн гайг заавал тооцоолох ёстой. Хариуцлагагүй хайхрамжгүй эцэг эхчүүдээс Монголын үрсийг хамгаалъя.
2018-07-17