Нутгийн иргэд 292 матрыг хөнөөж, өшөөгөө авчээ
2018-07-17

Индонезийн Баруун Папуа мужид нэгэн аймшигтай хэрэг гарсан байна. Тус мужид үйл ажиллагаагаа явуулах нэгэн ховор төрлийн матар үржүүлэх фермийн 292 матрыг нутгийн иргэд хөнөөсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

48 настай эр өнгөрөгч баасан гаригт малын тэжээлд зориулан өвс түүж явахдаа матарт хазуулж, амиа алджээ.

 

Түүнийг оршуулах ёслол хоёр өдрийн өмнө зохион байгуулагдсан бөгөөд харамсалтайгаар амиа алдсан эрийн тосгоныхон өшөөгөө авахаар дээрх матрын фермд нэвтэрсэн гэнэ.

 

Нутгийн иргэд сүх, алх, хурц үзүүртэй төмөр зэргээр зэвсэглэн, фермийн бүх матрыг хөнөөжээ.

 

Фермийн эзэд, цагдаагийнхантай хамтран дээрх жигшүүртэй хэрэг хийсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн гэнэ.

 

Тус фермийнхан өнгөрсөн 2013 онд нэн ховор матрыг үржүүлэх, заримыг нь заазлах лицензийг эрх баригчдаасаа авчээ. Эдгээр матрууд нутгийн иргэдэд аюул учруулахгүй гэх амлалтыг фермийн удирдлагуудаас авсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bolj
2018-09-04