Японд 41.5 хэм хүртэл халж, 77 хүн амиа алджээ
2018-07-24

Японы ихэнх хэсгээр хэт халуун өдрүүд үргэлжилсээр байна. Тэгвэл энэхүү байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас 77 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Амиа алдагсдын ихэнх нь 14-45 насных гэнэ. Мөн 30 мянган хүн халууны улмаас эмнэлэгт хүргэгдэж, яаралтай эмчилгээ хийлгэж байна.

 

“Энэ сарыг дуустал Цельсийн нэмэх 39 хэм хүртэл хална” хэмээн тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

 

Цельсийн нэмэх 41.5 хэм хүртэл халсан нь тус улсын түүхэнд хамгийн их халсан үзүүлэлт болжээ. Оме хотноо 40.3 хэм хүртэл халсан бөгөөд 2000 гаруй иргэн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Аагим халуунаас гадна тус улсын баруун мужид энэ сарын эхээр үер бууж, 220 орчим хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин