Ангараг гариг дээр НУУР байгааг тогтоожээ
2018-07-26

Италийн эрдэмтэд Ангараг гарагийн мөстсөн хэсгийн ойролцоох хөрсөн дээр нуур байгааг тогтоосон талаар  “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Ангараг гаригийн хойд хэсэгт 20 км үргэлжилсэн газрын дор уг нуур бий гэнэ. Энэхүү нуур хөрсний гадаргаас 100 см гүнд байгааг илрүүлсэн байна.

 

 

Эрдэмтэд Европын Сансар Судлалын Агентлагийн “Mars Express станцыг ашиглан уг тогтоцыг олжээ.

 

 

Олон жилийн өмнөөс эрдэмтэд Ангараг гариг дээр амьдрал бий хэмээж, уг баримтаа нотлохоор өнөөг хүртэл ажиллаж байна. 2010 оноос хойш Ангараг гаригаас хэд хэдэн ус байх магадлалтай бүсийг тогтоосон бөгөөд ирэх таван жилийн дотор сансрын нисгэгч хөөргөхөөр “НАСА” ажилласаар байна.

 

 

Ангараг гариг дээр -67.7 хэм хүртэл хүйтэрдэг бөгөөд ус шингэн хэлбэртэй байхын тулд маш давс агуулсан хэмээн эрдэмтэд дүгнэлээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
100 см нь 1 метр болно. Хэрэв 20 километр урт 1м-н зузаантай давхрага байхаар бол хүндийн хүчний үялчлэлээр титан бүтэц байсан ч эвдэрч доош сууна. Эх сурвалж дээрээ 1,5 км гүнд гэсэн байна. Ерөнхийдөө зарим судлаачид энэ гариг дээр амьдрал бий эсэх талаар мухардалд орж байна. Гэвч зарим нь маш хүйтэн бөгөөд давсархаг усанд амьд биет олсон Антарктикийн Восток нуурны жишээгээр найдлага тавьж байна. Тэрбумаар тоологдох жилийн өмнө энэ гариг дээр арай дулаан уурс амьсгал байж, тэр эх үүсвэрээс ус хуралдаж үлдсэн байж таарна гэж тэд үзэж байна. Ямар ч байсан амьдралын эх үүсвэр бичил биетийн амьдрах нөхцөл болсон усны шингэн хэлбэрийг анх удаа Ангарга дээр олж тогтоолоо гэсэн байна.
2018-07-26
Amarbat:
м, см, ээ ялгаж мэддэгүй /ер нь жилийн энгийн мэдлэггүй/ сэтгүүлчид /сэлгүүлч гэхүү/ олон байна даа.
2018-07-26