"Цахим замын цагдаа" хуудсанд тавигдсан зөрчил бүрт хүрч ажиллана
2018-08-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Замын цагдаагийн албанаас “Цахим замын цагдаа”, “Paparazzi traffic Mongolia” гэсэн хоёр цахим хуудсаар дамжуулан иргэдээс зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авч, торгууль ногдуулдаг. Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал "Цахим замын цагдаа" хуудсанд тавигдсан зөрчил бүрт хүрч ажиллах болно" гэжээ.

 

Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо нэгдүгээр эгнээгээр зорчиж, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, урсгал сөрсөн, хоёр зураас давж эргэсэн зэрэг зөрчлийг тухайн орчинд хөдөлгөөнд оролцож явсан өөр нэгэн жолооч зураг, бичлэг болгон гар утсандаа хадгалж авна. Түүнийгээ дээр дурдсан хоёр цахим хуудсанд нийтэлснээр Замын цагдаагийн албанаас зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудас хүргүүлдэг.

 

Зөрчил илрүүлэгч иргэн нь:

 

Зөрчлийн зураг, бичлэг оруулахдаа хаана, хэзээ, ямар зөрчил гаргасныг заавал бичиж оруулах

 

Тухайн тээврийн  хэрэгслийн урдаас нь зургийг авсан байх /автомашины улсын дугаар, марк, өнгө/

 

Орчны байдлыг харуулсан байх

 

Хэн нэгний нэр хүндэд халдсан доромжилсон  зүй бус үг хэллэг хэрэглэхгүй байх зэрэг үүрэг хүлээнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
35-25 УНП Porester XT markiin mashin Haldbartiin uulzbarluu ybj bsanaa durem zurchin,gerlen dohion deer zogsoj bga mashinuudiin urduur yban8 butsaj ergeed zuun 4 zamruu ybsan. Kameraar shuuhed ene sogtuu yumuu mansuursan baij magadgui nuhuriin uildel haragdana shu
2020-05-09
zochin:
Ene 35-25 nomeriin mashin Haldbartiin emnelegiin urduur ybsnaa butsaj ergeed zuun 4 zamruu butsaj ergeed ybsan. Kameraar shuuj harahad dyrem zurchsun buh uildel ni haragdana.
2020-05-09
zochin:
Өнөө өглөө 9,20 үед Цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд буцаж эргэх үйлдэл хийж байхад 35-25 УНП номерийн хар өнгийн Porester XT маркийн машин хурдаа саахгүй тулж ирсээ сигналдаад гүйцэж түрүүлснээ урьд гарч огцом тоормослон аьаар хийлгэх шахлаа. Ийм үйлдэл замийн хөдөлгөөнд оролцож байхдаа гаргаж болохгүйг мэддэггүй юмуу.
2020-05-09
zochin:
Ene 35-25 nomeriin mashin Haldbartiin emnelegiin urduur ybsnaa butsaj ergeed zuun 4 zamruu butsaj ergeed ybsan. Kameraar shuuj harahad dyrem zurchsun buh uildel ni haragdana.
Замын цагдаа ажлаа мэддэггүй чаддаггүй. Улайм цайм давхар эргэх, эргэх эгнээнээс чигээрээ явах зэрэгт хараагүй мэт өнгөрүүлж бна. Цахимаар иргэдийн мэлээллийн дагуу л хэдэн торгууль бичдэг бололтой.
2018-08-15
зочин:
нэгийг нь нөгөөгөөр нь бариулах арга уу. Манай цагдаа нар ч хүмүүсийг ашиглахдаа сүрхий шүү
2018-08-14