Э.Бэхбаяр Азийн наадмаас алтан медаль хүртлээ
2018-08-20

 

Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно хүрээлэнд “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадам үргэлжилж байна. 

 

Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр алтан медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Кум Сонг-той барилдаж  ялалт байгууллаа. 

 

Азийн спортын их наадмын чөлөөт бөхийн 97 кг-ын жинд барилдсан спортын мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин Ө.Батзул эхний тойрогт Узбекистаны бөх АлментайБакдаулетыг ялсан ч, дараагийн тойрогт БНСУ-ын бөхөд ялагдаж, энэ удаагийн тэмцээнээ өндөрлөв.  Мөн тус наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд өрсөлдсөн  Азийн АШТ-ний хошой хүрэл медальт тамирчин Б.Батмагнай эхний тойрогтоо Непалын бөх Ядов Сарожийг 10:0, дараагийн тойрогт Умард Солонгосын бөх Ким Кук Гванг-ийг 4:3-аар тус тус ялсан ч, хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй учраа тааран ялагдал хүлээлээ.  Чөлөөт бөхийн 74 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2010 оны Азийн наадмын аварга Г.Мандахнаран тойрогтоо БНХАУ-ын бөх Ву Вэй-г 4:8-аар ялж, дараагийн тойрогт Японы бөхтэй учраа таарч, ялагдал хүлээснээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлөв.

 

Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд барилдсан Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ. 
 

Shuud.mn
Сонин хачин