Жак Ма ирэх оныг хүртэл компаниа удирдана
2018-09-11

Хятадын интернэт худалдааны “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жа Ма өнгөрөгч амралтын өдөр компани дахь эрх мэдлээ шилжүүлэн өгч, олон жилийн өмнөөс сонирхож буй боловсролын салбартаа ажиллахаар болсон талаараа дуулгасан юм.

 

 

Тэрбээр ойрын хугацаанд тэтгэвэртээ гарна гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ тэрбумтан эр ирэх оны есдүгээр сар хүртэл ажлаа үргэжлүүлэн хийхээр болжээ.

 

Уг шийдвэрээ тэрбээр хятад твиттер гэгддэг вейбо сүлжээгээр дамжуулан нийтэд мэдэгджээ. Түүний халааг гүйцэтгэх захирал Даниэль Жан авах гэнэ.

 

“Алибаба” компани 2019 оны есдүгээр сард 20 жилийн ойгоо тэмдэглэнэ. Жак Ма “Энэ чухал өдрийг зүгээр өнгөрүүлэхийг хүсэхгүй байна” гэж мэдэгдэв.

 

Ирэх 2020 онд болох компанийн хувьцаа эзэмшигчийн хурал хүртэл Жак Ма тус зөвлөлийг удирдах аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин