Бээжин, Вашингтонд хариуг нь барив
2018-09-19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 24-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар нэмэхээр болсноо зарласан юм.

 

 

“Ирэх оны нэгдүгээр сарын эхний өдрөөс уг татвар 25 хувь болгож нэмэгдүүлэх”-ээр болсон талаар Трамп мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Хүчирхэг эдийн засагтай хоёр гүрний дунд өрнөж буй худалдааны зөрчилдөөн ХУРЦАДМАЛ болж байна.

 

Бээжин уг маргаанд ганцаараа хохирогч болохыг хүсээгүй учир Вашингтоны эсрэг хариу арга хэмжээ авахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

БНХАУ-ын тал АНУ-ын 60 тэрбум ам.долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүнд 5-10 хувийн импортын татвар ноогдуулаах болжээ. Уг хориг ирэх даваа гаригаас хэрэгжих гэнэ.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин