Италид үер бууж, 17 хүн амиа алджээ
2018-11-05

Италийн өнгөрсөн долоо хоногоос хүчтэй шуурга шуурч, улмаар олон өдрийн турш усархаг аадар бороо орсон юм.

 

 

Тэгвэл уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 17-д хүрсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Хэвлэлээр цацагдсан дээрх тоог тус улсын Иргэний хамгаалалтын агентлагаас баталж, алслагдсан бүс нутгийн иргэдийг  сэрэмжтэй байхыг уриалсан байна. 

 

Хойд нутгийн Венето хот байгалийн гамшгийн уршгаар хамгийн багадаа нэг тэрбум еврогийн хохирол амссан ба өнгөрөгч баасан гаригт цахилгаан тасарчээ. 

 

Италийг 190 км/ цагийн хурдтай хар салхи дайран өнгөрсөн юм. Хар салхи хүний аминд хүрэхээс гадна 300,000 гаруй модыг сүйтгэж, байгальд үлэмж хэмжээний хохирол учруулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин