ФОТО: Монгол туургатныг нэгтгэсэн “Мөнх тэнгэрийн бичиг-2018”
2018-11-05

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээгдлээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм.

 

Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн ангилалд:

 

  • Монгол Улсаас 22,
  • ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсаас 3,
  • Бүгд Найрамдах Халимаг улсаас 2,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 20,
  • Бүгд Найрамдах Франц Улсаас 1, нийт 48 уран бүтээлч оролцлоо.

 

Үзэсгэлэн энэ сарын 9-ны өдрийг хүртэл Уран зургийн галерейд үнэ төлбөргүй гарна.

Shuud.mn
Сонин хачин