Коста-Рикад жуучлалаар очсон Америк эмэгтэй сураггүй болжээ
2018-12-04

АНУ-ын Флорида мужийн иргэн Карла Стефаниак гэх 36 настай эмэгтэй өнгөрөгч долоо хоногт Коста-Рикад жуучлалаар очсон аж.

 

 

Карла тус улсад ирсэнийхээ дараахан гэр бүлтэйгээ холбоо тасарчээ. Цагдаагийнхан эмэгтэйг амиа алдсан байх магадлалтай хэмээгээд "Карлагийнх байж болзошгүй нэг цогцос илрүүлсэн" гэв. 

 

"Гэхдээ уг цогцос Карлагийнх гэх баталгаа байхгүй ба шинжилгээгээр бүх зүйл тодорхой болно. Хэргийн газраас Карлагийн бичиг баримт болон бусад эд зүйлс олдоогүй" гэж албаныхан мэдэгджээ. 

 

Эмэгтэй төрсөн өдрөөрөө тус улсад амрахаар ирсэн байна. 

 

Карлагийн гэр бүл "Түүнийг амиа алдсан эсвэл хэн нэгний барьцаанд орсон гэхээс айж байна" гэж мэдэгдээд, Коста-Рикад хүрэлцэн ирцгээж, эрэн хайх ажиллагаанд нэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өөр бичих нийтлэх юм байдаггүй л юм байх даа, хэнд хэрэгтэй гэж ийм мэдээ тавьдаг байна аа
2018-12-04