Улаанбаатар
Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна
9 өдөр

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БНХАУ-ын “СиноХайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар ярилцлаа.

 

 

Ачаалал ихтэй, байнга осол гарч олон хүний амь нас хохирдог, аялал жуулчлалын гол замын нэг болох энэ замын ажлын бэлтгэлийг  одооноос бүрэн хангахыг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэв.   

 

Энэ өвөл уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа дуусган, татан авалтаа бүрэн хийж, ирэх гуравдугаар сард ажлаа эхлэн 10 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахыг үүрэг, чиглэл болгов. Мөн энэ зам хурдны замын бүх шаардлагыг хангасан байх ёстойг онцгойлон анхаарууллаа.

 

Хотын захиргаа болон БНХАУ-ын компани Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгал бүхий замыг тогтоосон хугацаанд, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ амлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Shuud.mn
Сонин хачин
Hudlaa yum yarij humuusiig tuuruuleh ee bolij uz. Yagaad ch amjihguu. Hurdan hii geed hiuchdeg bol saihan saihan l baina. Barilgiin tehnologiin ajil shuu dee.
2018-12-07
ene hugatsaand yagaad ch chadahgui. nadtai morii tavih hun baival taviaraa.
2018-12-06
ddd:
ene hugatsaand yagaad ch chadahgui. nadtai morii tavih hun baival taviaraa.
2018-12-06
ddd:
ene hugatsaand yagaad ch chadahgui. nadtai morii tavih hun baival taviaraa.
2018-12-06
ddd:
ene hugatsaand yagaad ch chadahgui. nadtai morii tavih hun baival taviaraa.
2018-12-06
Хятад биш Японуудаар хамтраад НАРНЫ ЗАМ шиг зам бариулаач. Хятад Япон 2 тэнгэр газар шиг 2 өөр зам Монголд барьж өгнө. АНХААР АНХААР АНХААР.
2018-12-06
1111111:
Япон инженер хөлслөөд хяналт тавиулчихад Монгол нь байнаа уу, хужаа нь байна уу асуудалгүй баймаар. Даан ч өргөн зузаанаас нь шаах боломжгүй болчих гээд хүсэхгүй байгаа юм