Төмөр замын хэргийг Дээд шүүх шийдвэрлэлээ
2018-12-14

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд прокуророос Лий Жонг Ёлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2,  17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 4 үйлдэл бүхий хэргээс 2 хэргийг, Гу Дун Хёнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Харин Лий Жонг Ёлыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
haha MANANTUGAI
2018-12-17
Хүмүүсийг ЖДҮ гэж хошигруулаж байгаад араар нь төмөо замын 700 тэрбумыг 32 саяар бүр шүүхээр хаалгаж байгаа Женко агуу юмаа
2018-12-17
700 тэрбумыг 32 саяар
2018-12-17
700 саяыг 32 саяар Женко үнэхээр ялжаа, бүх монголчууд ялагдаж байна
2018-12-17
Эрка:
Нөгөө хууль шүүх чинь Миеэгийн биш Женкогийн карманд бгаа юм биш үү. Монгол мөн ялваа
2018-12-16
Зочин:
Хахаха
2018-12-15
Зочин:
Монголын шүүх ингэж Шударга ажиллаж байвал Ард түмэн ядуурлаас гарна.
2018-12-15
Зочин:
Шүүх шударга шийджээ. Одоо Төр цэвэрших нь дээ.
2018-12-15
Бараг 2 жил хорьчихоод 30 сая төгрөгөөр торгож байгаа юм байнаа. Энэ ямар сонин шийдвэр вэ.
2018-12-15
Бүх ЖДҮ чид нийлээд 27 тэрбум, Ганц Женко 700 тэрбум аль их вэ?
2018-12-15
700 тэрбумыг 32 саяар хаагаад л Женкогийн нөгөө сүрдтэй нотолгоотой хэвлэлийн алба хөлсний бичээчид таг дуугай энэ тэгээд ариун явдал уу одоо тэгвэл ЖДҮ гээд байсан нөхдүүд 700 тэрмуыг 32 сая хаадаг юм бол 1 тэрбумыг 32 мянгаар хаана гээд үзэх юм байна яг адилхан Женког 700 тэрбумаа төлсөний дараа үлдсэнийг нь төлнө гээд суувал яана аа
2018-12-15
Зочин:
Хэхэ
2018-12-14
zochin:
Нөгөө ГОМО ОЮУКА. СҮР ЗАНДАН МЭТИЙН ХИЙТЭЙ НӨХДҮҮД ТИЙМ ШУДАРГА ЮМ БОЛ ОДОО ИЙМ ЮМАНДЭЭР ДУУГАРААЧЭЭ
2018-12-14
Ard:
Arai yum daa! Idej uuchaad ingeed boloo yu? Nuguu setguulch nar yasan Unen yum bichihgui , hulsniii medeeg bolohoor bicheed bn!
2018-12-14
За байз хө 700 тэрбум 32 сая 2-н чинь аль их билээ дэ
2018-12-14
700 тэрбумыг Женко ах тэгээд 32 саяаар хагаад болоо юу энэ тэгээд шудрага ёс уу ариун явдал уу
2018-12-14