Хоккайдод суурьшсан монгол фермерчин
2018-12-17

Япон улсад 27 жил амьдарч буй малын эмч явсан А.Аварзэд Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, мөн хонь, морьдтой гээд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чаджээ.  Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүү борлуулахаас гадна Япон иргэд малын төлтэй харьцах, хооллох гэх мэтээр эднийхээр их үйлчилүүлдэг болжээ. А.Аварзэд гуай 50 гаруй хүнийг зөвхөн ферм дээрээ ажлын байраар хангадаг. Өвөрхангай аймгаас малчин таван хүү ажиллаж байна.

 

 

Сарын цалин дундаж цалин 180 мянгаг иен буюу 4.3 сая орчим төгрөг авч байна. Монгол улсдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй зориулахаа хэлж байлаа. Ерөнхий сайд орон нутгийн малчдадаа фермерийн танилцуулж туршлага судлуулах, эрүүл малыг эрчимжүүлэхэд эргэх холбоотой ажиллахаа хэллээ. А.Аварзэд гуайн хэлж байгаагаар Монгол малын гол эмзэг асуудал нь эрүүл байлгах. 70 сая мал бэлчээрийн байдалтай байгаа нь халдварт өвчин тархах, голомт нь зогсохгүй байх шалтгаан болж буй гэлээ. Тиймээс хээлтэгч малыг борддог, эрчимжсэн хэлбэрээр өсгөж үржүүлэх шаардлага бий. Бэлчээрийн болон эрчимжүүлсэн мал аж ахуйг хослуулах шаардлагатай гэж байлаа.

 

Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэлэхдээ Монгол улс нөхөн сэргээгддэг таван хошуу малаа тооноос таваарлаг чанарт шилжүүлж нэмүү өртөг шингэдэг эрчимжсэн мал аж ахуй хэлбэрээр хослуулах бодлого барьж байна гэлээ. Мөн Ерөнхий сайд А.Аварзэд гуайд Япон улсад малын эмч мэргэжилтнүүдээ сургахаар яриа хэлцэл хийснээ хэлж таны оролцоо ч өндөр байгаасай гэж хүслээ. Ард иргэдээ эрүүл хүнсээр хангахаас гадна хоёр хөршийн маш том зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох бодлого барьж буйгаа хэллээ. Мөн Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоож эрчимжсэн мал аж ахуйн тэжээл бордоог бий болгох үйлдвэрлэлийг тариаланчид маань хийж байна гэж тэмдэглэв. 

Shuud.mn
Сонин хачин
Төрийн дэмжлэг байхгүй байна шүүдээ.ОДОО МОНГОЛД Ч ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ МЭДЛЭГТЭЙ УЛСУУД ЗӨНДӨӨ БАЙНА.ТӨРӨӨС ДЭМЖИХ ЮМ ЮУ Ч АЛГА.БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН АЛГА.НЭГ ЮМ ХИйГЭЭД ЭХЛЭХ ГЭЖ БАЙТАЛ ЭЛДЭВ ЯНЗЫН ТАТВАРААР ДАРАМТЛАСААР БАЙГААД УНАГААЖ САНАА АМАРНА.ИРГЭДЭЭ ЯДУУ БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ ХУЛГАЙЧУУД ТӨРӨӨР ДҮҮРЭН БОЛООД МАНАНТАЖ МАФИЖСАН ЯЛЗАРСАН ТӨР!!!!!
2018-12-17
irgen:
tiim l mundag um bol tuhain yedee, yneheer maliin emch baisan um bol mongol ulsiinhaa hoogjil, amal emnelgiin hogjild anhaarch tuslah ni yasan um be, hudlaa amia bodoj garch gadnii ornii hogjil, ajilguideld tusalj baij olon um yariad
2018-12-17
Төрийн дэмжлэг байхгүй байна шүүдээ.ОДОО МОНГОЛД Ч ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ МЭДЛЭГТЭЙ УЛСУУД ЗӨНДӨӨ БАЙНА.ТӨРӨӨС ДЭМЖИХ ЮМ ЮУ Ч АЛГА.БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН АЛГА.НЭГ ЮМ ХИйГЭЭД ЭХЛЭХ ГЭЖ БАЙТАЛ ЭЛДЭВ ЯНЗЫН ТАТВАРААР ДАРАМТЛАСААР БАЙГААД УНАГААЖ САНАА АМАРНА.ИРГЭДЭЭ ЯДУУ БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ ХУЛГАЙЧУУД ТӨРӨӨР ДҮҮРЭН БОЛООД МАНАНТАЖ МАФИЖСАН ЯЛЗАРСАН ТӨР!!!!!