Засгийн газар агаарын бохирдлын талаар өргөтгөсөн хуралдаан хийж байна
2018-12-21

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

 

 

Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана. Эргэн сануулахад, Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэхдээ энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм. Засгийн газраас утаатай тэмцэх богино, дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаагийн богино дунд хугацаанд түүхий нүүрсийг хорьж, сайжруулсан түлш хэрэглэх асуудал юм. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
Утаа хаанаас гараад байгааг олж харж чаддаггүй нүдтэй ,иргэдтэйгээ уулзаж илэн далангүй ярьж чаддаггүй эрхэмүүд өрөө тасалгаагаа суллан иргэдээ өвөлжүүл.
2018-12-21
иргэн:
Нүүр түлсэ хүмүүст төр төмөр нүүрээ үзүүлж торгоно гээд Хүрэлсүх сайд өөрөө яриад байсан одоо юу болсон бэ. Наад шударга ёсоо нууц амрагууддаа сануулахгүй бол тэд нар чины өөрийн чинь хэлснээр ГОГДУУЛНА шүү. Шуналаа барьж дийлэхгүй тендер, сангууд, хүн ажилд авах томилгоо, тусгай зөвшөөрөл бүгдээс нь мөнгө сааж самардаж байгаа шүү
2018-12-21