Одоо Монголын төрөөс явна уу, АХ нараа
2019-01-11

УИХ-ын гишүүдийн Халдашгүй байдлын дэд хороонд парламентын “томчууд” суудаг. Олон жилийн туршлагатай, насны хувьд ахмад, намбатай, үг нь жин дарах, хуулийг тайлбарлах бүрэн чадвартай гэх мэтчилэнгээр тэдэнд бусдаас ялгарах зүйл олон бий. Хууль, журам нь ч тийм. Тиймдээ ч Монголын парламентад хамгийн олон жил суусан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нар Халдашгүй байдлын дэд хороог бүрдүүлдэг. Товчхондоо бол АХ нар.

 

 

Харин АХ нарын хугацаа аль хэдийнэ дууссаныг Халдашгүй байдлын дэд хорооны өчигдрийн хуралдааны шийдвэр харууллаа. Товчхондоо тэд шударга ёс ярьж, бусдад үлгэр дууриал үзүүлэх хугацаа нь дуусчээ. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг муудсанд тооцож, хоол биш хор гэж үздэг.

 

Улсын Ерөнхий прокурор, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг парламентад оруулж ирэв. УИХ-ын гишүүн гэх нэр, эрх мэдлээ ашиглан, ЖДҮХС-аас зээл авсан үндэслэл тогтоогдсон учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад үргэлжлүүлэн шалгая гэсэн хүсэлт. Өөрөөр хэлбэл үргэлжлүүлэн шалгахад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүндрэл учруулж байгаа учраас түр түдгэлзүүлээд өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-д тавьсан хэрэг. Энэ хүсэлтийн анхны шүүлтүүр нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нар. Тэд прокурорын хүсэлтэд “бололцоогүй” гэсэн хариу өглөө.

 

Ингэхдээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхий байдлыг авч үзвэл нэгдүгээрт шалгалт дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатандаа орж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж үзэж байна. Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна”  гэсэн тайлбар өгөв. Уг нь нэмж тодруулж, шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд өгөөч гэж хүссэн. Гэтэл Халдашгүй байдлын дэд хороо “үргэлжлүүлэн шалгаж болохгүй” гэсэн хаалтыг прокурорын байгууллагад тавьчихлаа. Прокурорын байгууллага шалгах үндэслэлээ хангалттай тайлбарласан албан бичиг олон нийтэд ил болсон нь хэн нь хэн бэ гэдгийг ч харууллаа.

 

Нөгөө шударга ёс хаана байна аа!?. Шударгын туйл болсон Ц.Нямдорж гишүүн хаачив аа!? Тэд дахиад л шударга ёсыг Төрийн ордонд булшиллаа. Ичих нүүр гэж байдаг бол тэдэнд дахин шударга ёсны тухай ярих эрх үлдсэнгүй.

 

Шударга ёсны тухай ярьдаг шударга бусчууд өөрсдөө шударга ёсоо уландаа гишгэчихээд эцэст нь хуулийн байгууллагаа муулаад сууж байна. Өнгөрсөн шөнийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үг хэлэхдээ хуулийн байгууллага завхарсан, удирдлагууд нь даварсан тухай ярилаа. Өөрөө энэ салбарыг удирдаж байгаа сайд нь бус уу. Хэрвээ хуулийн  байгууллага завхарч, замарсан бол Ц.Нямдорж сайд ажлаа хийж чадаагүй гэсэн үг биш үү. Яагаад өөрөө өөрийнхөө харыг гайхна нь вэ.

 

Энэ бүхэн  АХ нар Монголын төрөөс явах цаг болсныг хангалттай харууллаа. Тэд бусдад, шинэ залууст, цаашлаад ард түмэнд үлгэр дууриал болохоосоо нэгэнт өнгөрчээ. Юун зангараг заах, юун үлгэр жишээ болох, юун эв нэгдлийг хангах. Загнаж зандарч, ихэрхэж, ахархахаас өөр юу ч алга.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж насаараа төрд ажилласан намтартай. 1992 оноос эхлэн Монгол төрийн дээд байгууллагуудад суусан. Д.Лүндээжанцан гишүүн ч ялгаагүй. 1990 оноос Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээс эхлээд их хурал хүртэл нь энд суусан. УИХ-ын гишүүн Ч.Улаанд ч дутах зүйл үгүй. 1996 оноос эхлэн тэр Монгол төрийн удирдлагад ажилласан.  Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар 2000 оноос эхлэн парламентад суусан АХ нар. Тэдний намтар арвин, туршлага их. Хийх цагтаа хийсэн. Харин одоо болно оо. Үр ачаа тойруулаад, насны намартаа намбай. Хэрэгтэй цагтаа ашиглаад хаяж буй хэрэг биш. Та бүхэн Монголын төрийн хайр хишгийг хангалттай хүртсэн. Цаашид ч насны тэтгэвэрээ хүртэнэ.

 

Одоо амбицаа, шуналаа, атаа хорслоо дараад гэртээ суу. Ядарч, та нар минь. Одоо та нараасаа Монголын төр, монголчууд юу ч хүсэхгүй,  хүлээхгүй тайван амар аа.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
bold:
Исмэлүүд
2019-01-24
зочин:
та нар нэг насаараа төрийн ажил хийлээ.Үр дүн нь ядуурал өр, утаа, түгжрэл , өвчин ,уур хилэн, нийгмийн ёс суртахууны уналт,шударга бусын хонгил үүссэн, хужаагаас эдийн засаг хамаарсан оюу толгой гэх мэт ордууд ашгаа өгөхгүй ... та нарын ажлын үр дүн тои зургаараа ийм л улс болголоо.
2019-01-21
зочин:
Энэ хэд байхгүй бол зодолдоод, юу ч мэджхгүй юмнууд УИХ-хаа танхимд архидаад, тасарч унацгаах байлгүй!
2019-01-16
Зочин:
Энхболдын хорон санааны жсрэг ажиллагаа явуулсан юм билээ. Энхболд огцрохгүйн тулд, гарын зурсан гишүүдийн тоог дутааж хорогдуулахын тулд 3 гишүүнийг татуулах арга хэргэлээд нүүдэл нь буруудахаар нь баахан хэл амтай юмнуудаа хөлслөөд тавьж байгаа нь энэ л дээ!
2019-01-16
багш:
ЖДҮ гишүүдээ аваадүлдэж чадаад байна.Ичихгүй шууд л худлаа үнэн яриад бүрэн эрхийг нь татгалзуулах хэрэггүй гээд үлдээж орхилоо. тэр Ерөнхий прокурор сайн тайлбарлсан. хуулийн өмнө эрх тэгш байна гэдэг нь хаана байна. Олон жил суусан эрхэм гишүүд ичмээр юм. уул нь тэр мөнгө байрны фодволд оёдол засвар хийж байгаа хүмүүст очих ёстой мөнгө. ЖДҮ мөнгийг уул нь янз бүрийн бизнес хийх гэж оролдож байгаа ард түмэн хүртэх ёстой байсан. Түүнийг хөрөнгөтэй болохоороо эрх мэдлээ ашиглаад авчихсан. тэгээд тэднийгээ эрхий нь түдгэлзүүлэхгүй үлдээж байна.
2019-01-14
Швейцарь оронд ирээд арав гаруй жил болоход алхам тутамдаа том жижиг олон ялгааг олж харах. Заримдаа ичих, заримдаа инээд хүрэх, заримдаа онгирох, заримдаа гутах… Эдний бүх юм сайхан гэвэл бас худлаа: аав ээжээ асрамжын газар өгөх, арван зургаан нас хүрэнгүүт хүүхдээ гэрээсээ явахыг шаардах, найз нөхөдтэйгөө уулзахдаа “цаг авах” гэх мэт би одоо ч ойлгож хүлээн зөвшөөрөхөд бэрх зүйл цөөнгүй бий. Гэхдээ л өөрсдийгөө гаднаас нь ажиглахад иймэрхүү жижиг юм шиг хэрнээ том ялгаа байх юм аа бас… Энд би хөгжлийн түвшин, шашин соёлын ялгааг биш гагцхүү хүмүүсийнх нь ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, түүний ялгааг л харьцуулсан болно.
2019-01-13
Энд шаардлагатай гэж үзвэл бүгд зэрэг босно, жагссан шиг жагсаж, шаардсан шиг шаардана. Манайд амаараа алж өгнө, ачир дээрээ үлээсэн мэт үзэгдэх бараагүй алга болно. ✅ Энд ажил бүтэлгүйтэж, амьдрал болохгүй байвал бурууг өөрөөсөө хайна, манайд өрөөлөөс бурууг эрж, төр засагаа хараана. ✅ Энд үйлчилээний газар ажилтан нь угтан авч ямар тусламж хэрэгтэйг асууна. Манайд үйлчигээний ажилтан нь олдохгүй, гай болж олоод авбал гэдсээ дүүртэл загнуулна. ✅ Энд барилга байгууламж барихдаа ногоон байгууламжыг нь чухалчилна, модыг нь тойруулаад засна, манайд байсан модыг нь үндсээр нь ховхолж, зүлгийг нь цементлэнэ. ✅ Энд худалааны төв барихдаа эхлээд зогсоолоо шийднэ, манайд эхлээд түрээсийн үнийг шийднэ. ✅ Энд зам барихдаа борооны ус зайлуулагч заавал хийнэ, манай зам борооноор урсана. ✅ Энд улс төрч улсын мөнгөөр хувийн аялал хийсэн бол огцорно, манайд ард түмний хөрөнгийг хуугаар нь туусан ч гүрийнэ, гүлдийнэ… гэх мэт.
2019-01-13
✅ Эднийхэнд аялалд юу үзсэн нь, юу шинээр сурч мэдэж авсан нь чухал, манайханд хаана, хэдэн улсад очсон нь чухал. ✅ Энд өөрөөс нь өөр бодол, итгэл үнэмшилтэй хүнийг хүлээн зөвшөөрнө, манайд гадуурхана, ганцаардуулж буланд шахна. ✅ Энд хүүхдээ хүнд төвөг уддаггүй хүн болгохыг хичээнэ, манайд хүний хүүхдээс юугаар ч дутаахгүйг хичээнэ. ✅ Энд хүүхдээ бусдыг ойлгож, амьтай болгоныг хайрлахыг заана, манайд хүний дор орж шившиг болохгүйг захина. ✅ Энд нэг л чадварыг төгс эзэмшихийг илүүд үзнэ, манайд юм юмны захтай байх нь дээр гэж үзнэ. ✅ Энд мэргэжлийн чадварыг үнэлнэ, манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилна. ✅ Энд амьтны арьс, үнэтэй үслэг эдлэл өмссөн хүн “хүн биш”, манайд биенээсээ өрсөн, өр тавин байж тэрийг нь өмсөж байж хүний тоонд багтана. ✅ Энд тэтгэвэрт гарахыг эрх чөлөө гэж харж хоббигоо хөгжүүлж хорвоогоор аялна. Манайд амьдралын төгсгөл мэт санаж хөзөр даалуу эргүүлсэн шиг, хүүхдийн хүүхдүүдийн харгалзагч хийнэ. ✅ Энд эцэг эх нь хүүхэддээ та нар бидэнд өргүй, бид хийх ёстойгоо хийсэн гэж ойлгуулна, манайд үхэхэд хөл хучиж, ядрахад өргөхгүй юм бол яах гэж чамайг төрүүлж ясаа цайтал зүтгэв хэмээн тунина. ✅ Энд эхлээд ажил хийнэ, орлоготой болно, орон байраа бэлдэнэ, дараа нь гэрлэлт, дараа нь хүүхэд гэсэн дарааллаар амьдрал эхлүүлнэ. Манайд эхлээд хүүхэд, дараа нь гэрлэхээс аргагүй болно, дараа нь ажил олно, үлдсэн амьдралдынхаа турш орон байртай болох гэж зүтгэнэ. ✅ Энд шоудаж ханаад аав болно, манайд шоудаж байхдаа аав болно. ✅ Энд улс төр сонирходог хүн байхгүй, манайд хүн бүр улс төрч.
2019-01-13
Швейцарт 10 гаруй жил амьдарсан Монгол бүсгүй О.Болдцэцэг бидний тухай ингэж бичжээ!!!:
✅ Энд хаалгаар орж гарахад эмэгтэй хүнд эхлээд зам тавьж өгнө, эмэгтэй хүнд түрүүлж сандал тавьж өгнө, эмэгтэй хүнд түрүүлж хоол цай өгнө. Манайд эрэгтэй нь хоол цайны дээжээ хүртэж, эрэгтэй нь түрүүлж хаалгаар дайрч, эрэгтэй нь түрүүлж сандалд тухлана. ✅ Энд хүүхнүүд нөхөртөө зориулж гоёж, гадуур гарахдаа биед эвтэй энгийн хувцаслана. Манайд гэртээ үнсгэлжин шиг навсайж гадуур гарахдаа үлгэрийн дагина шиг гялтганана. ✅ Энд чанартайг хэрэглэж энгийн амьдрана, манайд тансагийг цуглуулж муу амьдрана. ✅ Энд хүүхэдтэйгээ том хүн шиг зөвлөнө учирлана, манайд загнана зандчина, учирлахын оронд тулгана, шаардана. ✅ Энд чухал яриа, чин сэтгэлийн шивнээг цоо эрүүлдээ хийнэ, манайд хундагны ард, халж зориг орсон хойно хувь хувьсгалын чухал яриа эхлэнэ. ✅ Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна, манайд толгой шиг хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна. ✅ Энд бага үдэд ажлын эхний завсарлага болно, манайд бага үдэд ажил дөнгөж эхлэнэ. ✅ Эднийхэн хүнтэй уулзаад салахдаа яриа хөөрөө, мэдлэг мэргэжил, үзсэн харсныг нь үнэлж цэгнэнэ, манайхан өмссөн зүүснийг нь бүрэн үнэлээд гарна. ✅ Энд айлд зочилсон бол гэрийн эздэд талархаад гарна, манайд айлын тавилгыг бүртгээд гарна.
2019-01-13
JDU chidiig yaj hamgaalj chadaj bainaa.Heleh ch ug oldohgui gatschihlaa.ene bol emgenel ene bol shibshig
2019-01-13
Иргэн:
С,Баяр нэг цензургүй яриа д орохдоо бидний үе улс төрд дэндүү уджээ зайгаа тавьж өгөх болжээ гэж хэлсэн санаанд орчлоо
2019-01-13
zia zia:
энэ хэдгүй их хурал гээд бодоод үзчих
2019-01-13
энэ хэдгүй их хурлыг бодоод нэг үзээрэй их
2019-01-13
зочин:
Энэ хэд байхгүй бол зодолдоод, юу ч мэджхгүй юмнууд УИХ-хаа танхимд архидаад, тасарч унацгаах байлгүй!
zochin:
Muu yum shugelsen zunuguud zailaad uguuch
2019-01-13
зочин:
Сэтгэл нь ханаж,гэдэс нь цаддаггүй төр үймүүлсэн новшнууд.Аливаа юм хэмжээ хязгаартай байдаг.Эд нарыг зайлуулах цаг нь аль эрт болсон.Өөрсдөө зайлна гэж хэзээ ч байхгүй.
2019-01-13
Иргэн:
Юун ах нар өвөө нар гээч гай бололгүй гавъяаныхаа амралтандаа хурдан суу бодвол гавъяатай л байлгүй зөнөг жилчиг шаарнууд
2019-01-13
Иргэн:
60-аад оныхон одоо улирмаар байна. Бшх л бүтэн үеэрээ муу аргаар яваад сурчихсан, ямар ч үлгэр дууриалалгүй харин ч хор хөнөөлтэй ёсзүйгүй. Их л өлсөж өссөний эсвэл тарчиг өссөний гай байдаг байх
2019-01-13
аааааа:
ѳвѳѳ нараа монголд минь туслаад зайлцгаана уу та нарыг яв гэж гуйхгүй зүгээр л зайлцгаа
2019-01-12
Zochin:
Hyamdorjiig uneheer uzen yadaj b na, dur esgesen chotgor..
2019-01-12
Өвгөд минь одлоо...:
Өтгөртлөө шөл болоогүй өтөлтлөө хүн болж амжаагүй энэ хэдэн өвгөд үнэхээр төрийг орхих цаг нь нэгэнт болж дээ.Та нараар бахархаж байсан үе байлгүй яахав ээ.Харамсалтай нь үхрийн сүүл хавьцаа та нар өөрсдөө "хутгаа"хугалчихлаа.Насаараа төрд явсан зангараг,нам дагасан намбаа ийм хямдхан алдчих юм гэж ёстой санаагүй шүү.Хөөрхий дөө өтөлсөн юм байлгүй одоо юунд нь болж хорогдоод үнэн сэтгэлээ гээчих нь энэ юм болоо.
2019-01-12
иргэд олон түмэн:
Ам ажил ноёр нь алд дэлэм зөрсөн ийм юмнуудыг нэн даруй төрөөс зайлуулах цаг болж
2019-01-12
nymaa:
Nymdorjiig ovoo noen huruutai ulc tord heregtei hun gej boddog baican chini neg caihan hamilion bolj baih shig l haragdaad baina ene olon jil toriin tushee congogdood dalaitstai uu butee vee gecen hariult alga bainaa odoo gertee choloond cuuh heregtei boljee, ooroo oilgohgui baih chig baina daa
2019-01-12
ene meneg henii zaraalaar bichij bgagaam bol doo ...
2019-01-12
Нээнтгэнд орцон яаж ч чадкү ухна даргынхаа үгээр яваад бнуу бүр эргүүтээд тэнэг болцон 5 уу?? Өдийд энэ үймээн самууныг та 5 зогсоож намаа эвлүүлж улс орон ард түмнээ бодох цаг бн гээд ухаанаар, улс төрийн соёлоор шийдэх бтал бүүр эргүүтээл турхираал сайд болох гээд ангаыгаад сууж бдг. Одоо та нарын тархи сайд хийх хэмжээний бж чадкүшдэ хөгшрөөд
2019-01-12
Энэ 5 зөнөг мэдрэл нь гацдаг болсон өвгөнтэй нөгөө 5 мөнгөний төлөө тэмцдэг суганы үснүүдтэй нийлүүлээд 10 ууланг нь улс төрөөс бүрмөсөн зайлуулах юмсан. Ухаантай юмны наана цаадахыг мэддэг хүмүүс минь 20 оны сонгуульд энэ 10 түгжилийг сонгов ха ха хааа
2019-01-12
Сандал суудлын төлөө нэг хэсэг нь огцор гээд нөгөө хэсэг нь огцрохгүй гээд... Жагсаал цуглаан зохион байгуулаад нээрээ идэвхитэй юмаа. Харин эх үрс эмнэлэгт оргүй , тасагт хэвтэж чадахгүй коридор олдвол их аз болж бна. Яаж ингэж эгэл ардаа үл тоож чадаж бнаа. Наад олон юмандаа зарж бгаа мөнгөөрөө эмнэлэг барьж чадахгүй юм бол ядахдаа эм тариа болгож ард түмэндээ туслаачээ.
2019-01-12
Иргэн:
ХАРИН Ч ТУЛГАТАЙ САЙН ТҮШЭЭД ШҮҮ, ЭНЭ ХЭРҮҮЛЧ МӨНХБАТ, НОМТОЙБАЯР, БААСАНХҮҮ, ПҮРЭВДОРЖ , ЭРДЭНЭ , мэтийн хүмүүсийн хажууд хийсэн ажилтай гишүүд ээ, дээрх гишүүд маань хэрүүл хийхээс өөр хийсэн ажилгүй л харагдаж байна даа
2019-01-12
Zochin:
Ed nar odoo bno Enkhboldiigoo zailuulaad oorsdoo tseber uldeed ard tumnii itgel abna gebel khudlaa shuu ard tumen medej bgaa shuu Naymdorj bol estoi notoi nokhor shuu Mongold bson bukh kheregiig barag bugdiig ni medej bgaa shuu ter dorbodiig odoo shalgakh bson shuu dee
2019-01-12
АН намын ах нар Эрдэнэ, Эрдэнэбат_ Алтанхуяг, Бат-Үүл,Ламбаа гээд л бас байнадөө
2019-01-12
Та нар Монголын төрөөс бүгдээрээ зайл та нар Монголын төр буг болж байна бүгд үтэр түргэн зайл ???
2019-01-12