Махны үнэ, нийлүүлэлтийг судлах ажлын хэсэг байгуулагджээ
2019-01-11

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас "Махны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт, хангамжийн талаар авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг"-ийг байгуулжээ. 

 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын махны холбоо, Мах импекс ХК, Мах маркет ХХК, Дархан меат фүүдс ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан бөгөөд тус ажлын хэсэг тодорхой санал боловсруулан, Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.

 

Дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасч, үнэ нэмэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Үүнд улирлын хамаарал, ханшийн савлагаа, шатахууны үнэ, цаашлаад мал, мах бэлтгэлийн тогтолцоо сул, махны нөөц бүрдүүлэх арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, цаг хугацааны хувьд оновчгүй зэргийг дурдаж болох бөгөөд махны экспорт голлон нөлөөлөөгүй гэж ХХААХҮЯ үзэж байна. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
манхны үнийн хөөрөгдлийг бууруулах арга хэмжээ авмаар байна.Монголчууд хэзээнээсээ махчин хүмүүс төр засаг дорвитой арга хэмжээ авмаар юм даа. Хэрэлдэж идэж уухаас өөр юм хийхгүй юм даа чааваас
2019-01-13
Зочин:
unen zuv sudlah bolvuu .
2019-01-11