Г.Занданшатар: "Эрдэнэт" 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа
2019-01-30

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Засгийн газар 2019 оныг "Эх оронч худалдан авалтын жил" болгон ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажилгүйдэл арилна. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авснаас 4 хувь буюу 47,1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээс худалдан авчээ.

 

Төрийн төдийгүй нийт  байгууллага, иргэддээ Эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна.

 

Байгаль орчин, цаг уурын нөхцөлдөө дасан зохицсон үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалж байна.

 

Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын санаачлагаар байгуулагдсан. Өнөөдөр монгол хонины ноосоор даавуу хийсэн. Монголдоо үйлдвэрлэсэн пиджакийг би өмсөж байна. Дүрэмт хувцсыг монголдоо үйлдвэрлэсэн даавуугаар хийж байна. Ингээд үндэсний үйлдвэрлэгчдийн саналыг Засгийн газар дэмжлээ.

 

Ноос ноолуур, машин механизм, хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрлэгчдийн холбоод ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Ерөнхий сайд хотын даргыг хэзээ батламжлах бол?

 

-Хотын дарга бол Улаанбаатар хотын агаарын бохирдол, автозамын түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг судлах туршлагатай, намын бүлгийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн байх ёстой.  Хуулийн дагуу судалж шийдвэрлэнэ.

 

-Эрдэнэт”-ийн 49 хувь зарагдсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар?

 

-“Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар  УБЕГ-т 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн 49 хувийг шилжүүлээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй. “Эрдэнэт”-ийн ТУЗ-д Засгийн газраас томилогдсон төлөөлөл байгаа. Тийм учраас аливаа хувь зарагдсан гэх мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
shuuhiin shiidwer zaawal bieylegdeh ystoi:
zasgiin gazar shuuhiin shiidweriig haaj hhuleelgedeg erh bhgui
2019-01-31
shuuhiin shiidwer zaawal bieylegdeh ystoi:
zasgiin gazar shuuhiin shiidweriig haaj hhuleelgedeg erh bhgui
2019-01-31
иргэн:
Баярлалаа. Эрдэнэтийн 49 хувийн луйвар бол хэтэрхий ил цагаа дээрэм шүү. Энэ луйврыг мухарлахыг ард түмэн хүлээж байна.
2019-01-31
уншигч:
занданшатар гээч гоё нэртэй та худлаа мэдээлэлээр ард түмнээ хуурахаа больж үз.эрдэнэтийн 49 хувийн эзэн гээд луйварчин пүрэвтүвшин мэдэгдэл хийгээд байхад юун100хувь төрийн мэдэлд байгаа гэж солиороод байгаа юм бэ.эсвэл та хамсаатан луйварчин болж тараад байна.удахгүй огцруулах хэрэгтэй больж байна.ажлаа мэддэг хүнд нь өгөөд зайлж үз.
2019-01-30
уншигч:
занданшатар та ажлаа мэдэхгүй байгаа юмуу залуугаараа зөнөж байна даа.49 хувийн эзэн гээд жижигхэн хулгайч пүрэвтүвшин мэдэгдэл хийгээд байхад юун 100 хувь төрд байгаа гэж ажлаа өгсөн дээр дээ.
2019-01-30
ZOCHIN:
BUHNIIG TORIIN MEDELD AV.HAMGIIN ZOV SHIIDVER.HARIN DARAA N DUUDLAGAAR SAIN GEREETEIGEER ZAR.BUH YM SHILEN.
2019-01-30
tor iin bolgod daraa niit iin omchitai bologohgui bol MAHAH dakhin uusnai
2019-01-30
НАМ:
ОДОО ЭНЭ НАМ ЯРИХАА БОЛИВОЛ ЯАСЫН ҮСЭНИЙ ЧИНЬ НАМЫН ИТГЭЛ ДААХ ГЭЖ ЮЖ ВЭ
2019-01-30
zochin:
Mongoliin ard tumnii umch bolson erdenet uildveree khen negen 1995 onii khuukhded uguhgui shuu
2019-01-30
Burtgel 100% ulsad baij bolno Getel Erdenet deer 49 taliin baahan hulgaich nar Badamsuren gej neg sul doroi nuhuriig ashiglaad mungu hulgailah shig bolj bn
2019-01-30
АРД ТҮМЭН:
ЗАНДАНШАТАР ЗАНГАРАГ ГАРГАЖ ЧАДДАГ Л ЮМ БАЙНА Ш ТЭЭ.
2019-01-30
уншигч:
занданшатар та ажлаа мэдэхгүй байгаа юмуу залуугаараа зөнөж байна даа.49 хувийн эзэн гээд жижигхэн хулгайч пүрэвтүвшин мэдэгдэл хийгээд байхад юун 100 хувь төрд байгаа гэж ажлаа өгсөн дээр дээ.