Хэвтүүл: Тэгш боломжийн төлөөх жагсаалд нэгдээрэй
2019-03-01

Залуусын үүсгэн байгуулсан “Хэвтүүл” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнөөс маргааш 10.00 цагаас Сүхбаатарын талбайд ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүдийг эсэргүүцэж, жагсаал хийх юм. Тэд иргэдийг эрхээ хэрэгжүүлэхийн төлөө Сүхбаатарын талбайд гарч ирж, Хэвтүүл хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тус хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Ж.Амарсанаа “Баян хоосны ялгаа, боломжийн тэгш бус хуваарилалт нийгмийн бухимдлын гол шалтгаан болж байна. Миний Хэвтүүл хөдөлгөөнд нэгдэж байгаа гол шалтгаан бол нийгмийн бухимдлаас үүсч байгаа нас баралтыг бууруулах, шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэж байна. Монголын хамгийн баян хүмүүс бол Төрийн ордонд сууж байгаа УИХ-ын гишүүд. Хамгийн баян хүмүүс нь хамгийн бага хүүтэй зээл авч, бизнесээ хөгжүүлж байна. Гэтэл боломж муутай ЖДҮ эрхлэгчид хамгийн өндөр хүүтэй зээлийг авч байна. Үүнээс болж бизнес дампуурч, иргэд сэтгэлийн гутралд амиа егүүтгэж байна. Хэвтүүл хөдөлгөөнд үүнд цэг тавья. Хуулийг эрх баригч дарга нар болон иргэдэд тэгш үйлчилдэг болгоё гэж зорьж байна” хэмээн ярилаа.

 

Мөн тус хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Л.Алтансүх “Засгийн газрын 27 санг нэгтгэж, 15 сан болгосон нь зээлийн нотлох баримт устах аюул хүрнэ. 60 тэрбумын системээр бий болсон УИХ, төрийн өндөр албан тушаалд суусан нөхөд иргэдийн боломжийг булааж, хулгайлж байгаа байдал нь энгийн үйлдэл мэт болж байна. Үүний эсрэг тэмцэж, цэг тавихгүй бол болохгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
МАЙЦЭЦЭГИЙН ХЭВТҮҮШ
2019-03-02
ЗОЧИН:
хоньны арьс нөмөрсөн чонын бэлтрэгнүүд ,хулгайчид
2019-03-01
зочин:
Мөнгөөр жагсдаг хэдэн АН-ын тэнэгүүд зайлаач,,, өөр улс орныг унагаасан том гэмт хэрэгийн төлөө жагсаач Бондын хэрэг,,, Монгол банкны олон их наядын хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, 51 хувийн хэрэг, Хөтөлийн цементийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн хувьчлал гэх мэт,,,,,,,,,,,,,арчаагүй малнууд нэг зээл яриад л
2019-03-01