ОХУ-ын экс тагнуулч охиныхоо хамт сураггүй болжээ
2019-03-06

Оросын экс тагнуул Сергей Скрипаль охин Юлия нар жилийн өмнө Британид байхдаа "новичок" гэх химийн бодисонд хордсон билээ.

 

 

Өнөөг хүртэл тэднийг хордуулсан этгээдийг баривчлаагүй ч Британийн эрх баригчид уг хэрэгтэй ОХУ-ын Засгийн газар холбоотой хэмээж, дипломат ажилчдыг нь эх орноосоо хөөн гаргасан юм. Гэхдээ уг хэрэгтэй ОХУ ямар ч холбоогүй гэдгээ хатуухан мэдэгдээд буй. Мөн Британийн цагдаагийнхан химийн халдлагатай холбогдуулан ОХУ-ын хоёр иргэнийг баривчилсан билээ. 

 

Гэнэтийн дайралтаас сарын дараа Юлия ухаан орсон бол Скрипалийн хувь тавилан тодорхойгүй байна. "Түүний тархи үхжиж, ургамлан хүн болсон" гэх мэдээллийг орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлсэн удаатай. 

 

Тэгвэл Орост амьдрах тагнуулчийн гэр бүлийнхэн Британийн эрх баригчдаас нотлох баримтуудыг ил болгохыг шаардсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

"Тэдэнтэй холбоо бариагүй олон сар болсон бөгөөд тэднийг дахин гэнэтийн халдлагад өртөж, амиа алдсан байж болзошгүй хэмээн болгоомжилж буй"-гаа гэр бүлийнхэн нь уламжлав. 

 

Британийн тал албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

 

Скрипалийн хордсон Солсбери хотноо Ерөнхий сайд Тереза Мэй очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
uher mongolchuud tolgoi deeree gargasan urvagch udirdagchdaa yah gej bna tolgoig ni tasdaad toiron bujiglej chadah u
2019-03-06
Урвагчид бүр мөсөн унтах тавилантай.
2019-03-06
Урвагчдын хувь тавилан ерөөсөө ийм шүү дээ. АНУ, Англичуул өөрсдөө устгачихаад нохойтож байгаам
2019-03-06
эх оронч:
Эх орноосоо урвасан этгээдүүдийг хаа ч байсан олж устгах хэрэгтэй
2019-03-06
Урвагчид
2019-03-06