Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2019-04-07

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2019 оны 04 дүгээр сарын 06-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг болон Дорнод Монголын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан,  Их нууруудын хотгор болон говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин