Оуэн, Лопез нар инээдмийн кинонд хамтран тоглоно
2019-04-23

Дуучин, жүжигчин Женнифер Лопез болон Оуэн Уилсон нар хамтран уран бүтээл хийхээр болсон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Уран бүтээлчид инээдмийн романтик уран сайхны кинонд тоглохоор болсон гэнэ. 

 

Киноны найруулагчаар Бобби Гросби ажиллаж буй бөгөөд тус уран бүтээлийн нэр "Надтай гэрлээч" аж. 

 

Найруулагч "Оуэн, Лопез хоёрын хамтралыг удахгүй бид дэлгэцнээс харах болно. Гайхалтай уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ эмэгтэй уран сайхны кинонд тохирохгүй.
2019-04-23