“Монголчуудын үнэт зүйл” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна
2019-05-02

-Өнөөдөр болох зарим үйл явдлыг товчлон хүргэж байна- 

НҮБ-ын байр:

09:00 цагт: “Жирэмсний хяналтыг сайжруулах нь, нөхөн үржихүйн эрүүл мэнд” Үндэсний II зөвлөгөөн  Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд болно.  Утас: 99179899, 86885060

 

Үндэсний хөгжлийн газар:

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас  “Монголчуудын үнэт зүйл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Утас: 265912, 99078156, 80084466, 99237770

 

МУИС-ын Номын сан:

09:30 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүл зүйгээр суралцдаг оюутнууд болон залуу сэтгүүлч нарт зориулан "Ардчилал ба цахим сэтгүүл зүй" форум Пикас медиа ХБНГУ-ын Конрад Аденауэр Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Утас: 99094968, 99115308

 

Үндэсний мэдээллийн төв:

10:00 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалтыг танилцуулна. Мөн сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийнэ.  Утас: 70000160

 

Хэвлэлийн хүрээлэн:

11:00 цагт: ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгэтэйгээр Монголд анх удаа хэрэгжүүлсэн Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдлын тухай судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 350002

 

Нийслэлийн иргэний танхим:

15:00 цагт: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” арга хэмжээ болно. Утас: 99097968, 99736725

Shuud.mn
Сонин хачин
zov:
french is liberty ,eqality and fraternity nation geji unet zuul tei
2019-05-02