Талийгаачдын ар гэрийнхэнд хоёр өрөө байрны түлхүүр гардууллаа
2019-05-30

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

 

 

Хотын Захирагч талийгаачдын ар гэрийнхэнд хандаж хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэлийн ослын үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, анд нөхдийнхөө төлөө эцсийн мөчөө хүртэл амь хайрлалгүй зүтгэсэн эрэлхэг зоригтой, чин халуун сэтгэлтэй талийгаачдынхаа ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн босгон дээр нийслэлийн удирдлагууд Та бүхэнд амласныхаа дагуу орон сууцны асуудлыг шийдлээ. Цаашид ч Та бүхэнтэй холбоотой байж, үр хүүхдүүдийг тань сурч хүмүүжих боломж нөхцөлөөр хангана гэсэн амлалтаа биелүүлнэ. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой, хүнлэг сэтгэлтэй сайн хүн болгон өсгөж, аавуудынх нь хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй хэмээн хань ижил, ахан дүүс, гэр бүлийнхнээс нь хүсье” хэмээв.

 

Мөн талийгаачдын ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох ёстой 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг маргааш олгохоор болсон гэдгээ Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү энэ үеэр мэдэгдлээ. 

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Hariu:
Iim muuhai tee bvr neg. 21d utaan dund c baitugai bairand orcix sanaatai turiin alba, xuwiin xewshild ajillaj bga zaluus zunduu bn
2019-05-31
Sonin:
21r horoolold utaan dundah, humuus avahgui barteriin bairaa l ogloo. Orguigees yahav dee ged l duusdag mgl.
2019-05-30
Hariu:
Iim muuhai tee bvr neg. 21d utaan dund c baitugai bairand orcix sanaatai turiin alba, xuwiin xewshild ajillaj bga zaluus zunduu bn
Хх:
Тэгээд өгсөн ч юм уу гүй ч юм уу гээл бас солиоролдох биз.Яадгийн баримттай нь дээр
2019-05-30
irgen:
ter hariuzlaga aldsan dargiig yah gej baina,
2019-05-30
Зочин:
Төрхүүд хуулийн дагуу чангахан хариуцлага тооцох хэрэгтэй албан тушаалаа өгөх бол юу ч биш төрд дахиж иймэрхүү нөхдүүдийг орхооргүй болтол арга хэмжээ авах хүний амийг 2 өрөө байраар хаана ч гэж юу байхав
2019-05-30
зочин:
Энэ дарга Төрхүүгийн хариуцлага ш дээ, Зайлуулаач эээээээээээээээ
2019-05-30
yun zurag hurug ve ene hereggui reklam sh dee
2019-05-30
зочин:
Болж дээ! Компанийн удирдлагын буруутай үйлдлийг Хотын дарга хүлээж байгаа ч юм шиг, хэцүүхэн ч хорвоо болон хувирч дээ.очин
2019-05-30
Иргэн:
Хүний үхлээр хүртэл шоу хийчих юм аа. Хэл чимээгүйхэн шиг өгчихөж болоогүй юм байхдаа.
2019-05-30
Хх:
Тэгээд өгсөн ч юм уу гүй ч юм уу гээл бас солиоролдох биз.Яадгийн баримттай нь дээр