Мексик: Хотын цагдаагийн газрын бүх ажилтан баривчлагджээ 
2019-06-21

 

Мексикийн өмнөд хэсэг дэх Чьяпас мужийн Уистл суурингийн бүх цагдаа бусдыг хөнөөсөн, тамласан, авлига авсан гэсэн хэргүүдэд сэжиглэгдэн баривчлагджээ. Нийтдээ 100 цагдаа баивчлагдсан талаар мужийн Прокурорын газар мэдээлснийг news.ru  дамжууллаа. 


Баривчлагдсан цагдаагийнхны дунд Нийгмийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн мөн орон нутгийн цагдаагийн газрын дарга ч багтжээ. Одоогийн байдлаар 8 цагдаад хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж ялын тогтоол үйлдсэн байна. Мөн хоёр цагдааг нэгжих үеэр хууль бусаар эзэмшиж байсан армийн зориулалтын зэвсэг илрүүлжээ. 


Ийнхүү нэг суурингийн бүх цагдаагийн ажилтнууд баривчлагдсан тул Уистл дахь аюулгүй байдлыг хангах үүргийг мужийн засгийн газар хариуцаж байгаа гэнэ. 


Энд дуулгахад, Мексик улсад сүүлийн жилүүдэд хүчирхийлэл газар авсан юм. Өнгөрсөн онд Мексикт 33,3 мянган хүн бусдын гарт амь насаа алдсан бол энэ жил нөхцөл байдал улам хүндэрсэн, хэрэгт хууль сахиулах байгууллагынхан ихээр оролцдог талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв. Албан ёсны мэдээллээр, энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд 8,73 мянган хүн гэмт хэргийн золиос болсон нь 2018 оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлт юм. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
Mongol Ulsad mergjliin Hyanaltyn Gazar, gazryn alba, Nam Dagasan jijig bossyydyg neg ingeh yum san. Nasaaraa ulsyn mungiig zavshisan nuhudyydiig ...
2019-06-25
Мексик бол улс биш. Испаничуудын цус бага зэрэг гуйсэн энэ индианчуудыг еврей нар дээрэмчдийн хучээр,хучирхийллээр барьж боолчилж байдаг юм. Монгол араас нь явж байна.
2019-06-23
Ц:
Манай муу нусгай нар тагнуул,цагдаагиынхан дуурайж идэж ууж ,дарамталж бгаа бололтой.Ийм хойүлуулшгүй шударга байгаач.
2019-06-23
Манай цагдаа, тусгайгийнхан хужаа нарыг гөлөг болгоно. Даанч дээрээс нь дарга нар нь гар хүрч болохгүй, хэргийг хаа, 2 орны найрамдалт харилцаа гэж юм ярин хөдөлгөхгүй байгаад гол учир нь байгаа юм. Хятадуудтай муудалцсан манайхан, хятадууд : хай та най даргаа манай сайн найзаа. Та нар цагдаагаа дууд. дууд гэхийг олон удаа сонссон. Хүрз, жоотуугаар монголчуудыг, цагдаатай нь гэмтээцэн байхад гэмт этгээдийг олох биш харин хужаануудаас хэн гэмтээсэн гэж асуугаад ,мэдээж дуугарахгүй болохоор нь эзэн нь тодорхойгүй гээд хэргийг хаачихдаг нь хужаануудыг даврааж байгаа юм.
2019-06-23
Монголын цагдаа Хужаа нарт ГӨЛӨГ дэлхий даяар цацагдаж баалагдаж нүдний булай болоо биздээ, эрээний хужаа нар хүртэл хай зоос байнаа цагдаагаа дууд гээд төрийн сүлд рүү нь нулимаад зогсож байсан
2019-06-22
b:
судалмаар тушлага байна даа
2019-06-22
Manaid tgd jild heden hun buuduulj uheh ym be? Barimjaatai shaana shuu
2019-06-22
Yaax gej dandaa xaa xaamagii yimand oorsdiigoo xaritsuulj bdgiin
2019-06-21
mafitai ingez temcez baisan uchir olon huniig horozee ter cgdaa nar hahuuld duralsan amitad baizee
2019-06-21
зочин:
Яг л манайх, манайд даанч цагдаа хэрэг хийнэ, цагдааг баривчлана, цагдаад хэрэг хүлээлгэнэ гэсэн ойлголт байдгүй л болохоос, цаад нөхцөл байдал нь бол манайтай адилхан л юм байна
2019-06-21
Manaid tgd jild heden hun buuduulj uheh ym be? Barimjaatai shaana shuu
Yaax gej dandaa xaa xaamagii yimand oorsdiigoo xaritsuulj bdgiin