Apple худалдааны дайныг хурцатгахгүй байхыг АНУ-ын Засгийн газраас хүслээ 
2019-06-21

Apple компани АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Роберт Лайтхайзерт хандан захидал илгээжээ. Энэ захидалд Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараанд 25 хувийн нэмэлт татвар ноогдуулахгүй байхыг хүссэн байна. 


Захидалд онцолсноор, шинэ татвар  Apple компанийн iPhone, iPad, Mac, AirPods, AppleTV зэрэг үндсэн бүтээгдэхүүнүүд болон дагалдах хэрэгслүүдэд шууд нөлөөлөх тул засгийн газрыг тариф өсгөхгүй байхыг хүсчээ. 


Түүнчлэн Apple бол 50 мужид 2 сая гаруй ажлын байр бий болгосон гэдгийг онцлоод ойрын таван жилийн хугацаанд 5 тэрбум гаруй хөрөнгийг АНУ-ын эдийн засагт оруулах төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн онд мэдэгдэж байснаа сануулсан байна. 


Энэ компанийнхан татварыг нэмэгдүүлэх нь тус компанийн хөгжлийг сааруулж, эдийн засагт оруулах хувь нэмрийг бууруулна гэж үзжээ. 

 

 Г.Бямбасүрэн

 

Худалдааны дайн: Америк компаниуд хохирох нь

Shuud.mn
Сонин хачин
Америк алцганаж байж далаараа тавиулав даа хохь чинь л болно шүү...одоо хэнбгуай ч хятадыг барж идэхгүй за...хятад нэгэнт хүчээ авцан...галт тэрэг хөдөлцөн...do you fucking understand America ?
2019-06-24