Мэргэжлээ зөв сонгохын учир
2019-06-22

Хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь  ямар мэргэжилтэй болохоо сонгох. Энэ сонголт таны ирээдүйг тодорхойлдгийг зарим хүмүүс нэг их анзаардаггүй. Миний танил “Манай хүүхэд Америкт сурч байгаа" хэмээн гурван жилийн өмнө ярьж байсан. Гэтэл саяхан тэр надтай уулзаад “Манай хүүхэд сургуулиа хаясан. Уг нь нэг жил болоод төгсөх байтал  ийм юм боллоо. Ямар ч сонирхолгүй, би энэ мэргэжлээр сурч төгсөж чадахгүйнгэсэн. Сургалтын төлбөрт нь жилийн 60 мянган ам. доллар төлсөн. Одоо яахаа мэдэхгүй байна. Хурдан ирүүлэхгүй бол  тэнд хар тамхичин болчих вий гэж айх боллоо. Тэгээд чамаас зөвлөгөө авах гэсэн юм” гэлээ. Сүүлийн үед иймэрхүү жишээг миний уулзсан гурван хүн тутмын нэг нь ярьж хэлэх боллоо. Учир нь нэг хэсэг эцэг эхчүүд хүүхдээ гадаадад сургаж л байвал ямар мэргэжил эзэмшихийг нь бодолцохоос илүүтэй бидний хэлдгээр хэрэгтэй, хэрэггүй мэргэжил эзэмшүүлж, үр дүн  нь ирээдүйд хэрхэхийг тооцохгүйгээр шийдвэр гаргаж байсантай холбоотой.

 

Эцэг эхийн шахалтаар, өөрийгөө ч таниагүй хүүхдүүд миний танилын хүүхэд шиг болж буй дур зураг олон. Энэ нь цаг хугацаа, эдийн засгийн алдагдлаас гадна ид идэвхтэй сурч боловсрох насандаа сонирхолгүй гэсэн малгайн дор биеэ дайчлан суралцаж чадахгүй, өөрийн зорилгогүй болж, хуурамч дүн, дипломын төлөө муу аргад суралцан, ирээдүйгээ саарал өнгөөр будсаар  байна. Олигтой суралцаж чадаагүй тэд ажилгүйчүүдийн эгнээг нэгээр нэмж сайхан амьдрах боломжоо бүрхэгдүүлж, алсдаа зардал нэхдэг халамжийн хүн болох магадлал өндөр байна. Түүнчлэн хувь хүний амьдралын чанар муудсаар буй.

 

Иймээс  мэргэжлээ зөв сонгохын тулд авьяас, ур чадвараа баталгаатай оношлуулах хэрэгцээ шаардлага байна.Монголын цахим институт зарим эрдэмтдийн гаргасан цаасан тестээс гадна олон улсад өргөн хэрэглэгдэж буйгенетик тест, сэтгэлзүйн матрицзэрэг оношлогооны аргуудыг Монголдоо  шинээр нэвтрүүлсэн байна. Тухайн хүний авьяас, ур чадвар, чадамж зэрэг төрөлхийн өгөгдлүүдийг оношилж, гарсан бодит үр дүнд нь мэргэжлийн чиг баримжаа зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Цаасан тест тухайн хүний бодит авъяасыг илрүүлэлтээр генетик тестээс сул талтай гэж үзэж байгаа юм. Харин генетик тестээрхүүхдийг генетикийн түвшинд оношлож, тусгай программаар боловсруулж, 80-90 хувийн үнэн магадлалтай гардаг.

 

Хүн өөрийгөө таньж авьяас, ур чадвартаа нийцсэн мэргэжлээ сонгосноор бүтээмж сайтай мэргэжилтэн болж, хувь хүн, өрх гэрийн аз жаргал, улс орны хөгжлийн индексийг тодорхойлоход нөлөөлдөг.

 

2017 оны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар “Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн  53 хувь өөрийн сонирхсон мэргэжлээ сонгон суралцаагүй гэжээ. Мөн суурь боловсролын тогтолцоонд өсвөр үеийнхэнд ажил, мэргэжлийг таниулан ойлгуулах, мэргэжлийг хэрхэн зөв сонгох  зөвлөгөө мэдээлэл өгөх, хувь хүний зан төлөвийн онцлогийг таньж мэдэх,  зах зээл дэх мэргэжлийн эрэлт, нийлүүлэлттэй холбоотой мэдээллээр хангах сургалтын агуулга, хөтөлбөр хангалтгүй байна”  гэж дүгнэсэн байна. Түүнчлэн  2016 оны Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас явуулсан их дээд сургууль, мэргэжил сургалт  үйлдвэрлэлийн төвд суралцагч 250 мянга орчим хүүхдээс судалгаа авахад 60 хувь нь  “Мэргэжлээ сольж өөр мэргэжлээр суралцах бодолтой” гэж хариулжээ. Нийт 245 мянган төгсөгчийн 60 хувь нь буюу 150-иад мянган хүүхдийн  4 жилийн сургалтын  төлбөр дунджаар нэг хүүхдийнх  8 сая төгрөг гэж бодоход 1 их наяд 200 тэрбум төгрөг /150 000 * 8000 000=1 200 000 000 000/ болно. Тэгэхээр дөрвөн жил тутамд маш их үргүй зардал гаргаж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохын тулд өндөр хүүтэй зээл авдаг гээд бодохоор давхар давхар эдийн засгийн хямралд орсоор.

 

Энэ нь эцэг эх, хүүхдүүд мэргэжлийн чиг баримжааны талаарх мэдлэг, мэдээлэл  муу, нөгөөтэйгүүр мэргэжлийн чиг баримжаа олгох төрийн бодлого дутмаг байгааг харуулж байна. Мэргэжлээ буруу сонгох  нь ажилгүйдэл, ядуурлынбас нэг суурь шалтгааны нэг болж байгааг судлаачид онцолж байна.  Жил бүрийн ЭЕШ-ын энэ өдрүүдэд ихэнх хүүхдүүд цагийг нь тулгаж мэргэжил сонголтоо хийдэг зүй тогтол уламжлал ёсоор үргэлжилсээр байна.

 

Олон улсын жишгээр бол хүүхдийн төрөлхийн авьяас, ур чадварыг бага наснаас нь оношлон, түүнийх нь дагуу сурган хөгжүүлж, улмаар мэргэжил сонгох насан дээр нь мэргэжлийн чиг баримжааны олон удаагийн сургалт, тестэд хамруулан оновчтой зөв мэргэжлийг нь сонгуулж байна. Бид энэ жишгийг Монгол улсад амжилттай хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байна. Мөн мэргэжлийн чиг баримжаа зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн, түүний ач холбогдлыг иргэд олон нийтэд таниулах зарим ажлуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.   

 

Л.Алтансүх

Shuud.mn
Сонин хачин
Бүх төрлийн үйлчилгээний газарт гэнэтик харж үйлчилдэг болго
2023-04-13
Өөрийгөө таниагүй гэгээрээгүй бол там руу унана
2023-04-13
Хойд насандаа там руу гэгээрээгүй л бол гарцаагүй унана
2023-04-13
ок:
99101860-тай холбогдоорой
2019-08-19
99101860-тай холбогдоорой
2019-08-19
зочин:
Энэ асуудлыг манай Ерөнхийлөгч анхааралдаа авч ажиллавал Том ажил болох юм байна даа. Анхаараасай
2019-08-19
Зочин:
Иймэрхүү мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг сайн оруулж байвал сайн байна. Элдэв хов живээс залхаж байна.
2019-06-25
Өшөө дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна
2019-06-25
ок:
99101860-тай холбогдоорой
99101860-тай холбогдоорой
генетик тест үздэг газар хана байдаг юм болоо
2019-06-24
Зочин:
Нэг тестлүүлж үзэх юмсан
2019-06-23
Мэргэжил монгох дээр л анхааоах хэрэгтэй юм бна лээ шүү
2019-06-23
шахалтаар эцэг эх нь төлбөр төлж явсан хүүхдүүд ингэх нь тодорхой шүү дээ , өөрөө бор зүрхээрээ тэмцэж тэтгэлэг аваад явсан бол тэгэхгүй ээ , ер нь авилгын мөнгө буруу замаар орж ирсэн учраас буруу замаараа л буцаад гарч байна гэсэн үг эцэст нь хүүхдээ хорлоод хар тамхичин өвсчин болгоод л дуусч байна , эргэн тойрон ийм байна даа
2019-06-22
zochin:
mash heregtei medeelell bna.
2019-06-22