Клэй Томпсон багтаа үлдэнэ
2019-07-02

 

Гурван жил дараалан лигтээ түрүүлж чадаагүй “Голден Стэйт Уорриорс” солилцоо наймааны зах зээлд идэвхтэй оролцож байна. Тэд багийн төдийгүй NBA-гийн гол оддын нэг Кевин Дюрантыг Бруклин рүү, хашир туршлагатай Андре Игуодалаг Мемфис рүү, сэлгээний довтлогч Жордан Беллийг Миннесота руу үдлээ.

 

Харин Дюранттай зөрүүлээд Бруклиний багаас залуухан, авьяаслаг Д’Анжело Расселлийг 4 жилийн 117 сая долларын гэрээгээр өөрийн болгоод байна. Үүн шиг ашигтай наймаа ховор. Мөн өөрийн тоглогч Клэй Томпсон, Кевон Луни нартай гэрээгээ сунгаж чадлаа. Клэй Томпсонд 5 жилийн хугацаанд 190 сая долларын сүрдэм гэрээг санал болгосон гэнэ.

 

Ийнхүү NBA-гийн “хүн зах”-ын наймаа арилжаа эхэлсэн эхний өдөр нийтдээ 3,65 тэрбум долларын гэрээ яригдсан албан бус мэдээлэл дуулдав. Цаашид ч сонирхолтой наймаа үргэлжлэх биз ээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гурав дараалан аврага болж чадаагүй гэж байна .
2019-07-02
Торонто рэпторс:
Гурав дараалан аврага болж чадаагүй гэж байна .?
2019-07-02
Гурван жил дараалан авраглаж чадаагүй гэж байна , сайн харж унш .
2019-07-02
Шог үзэгдэл юм даа чи
2019-07-02
зочин:
М.Бүүвэй чи сагс мэддэггүй юм бол мэдээ битгий бичиж бай мэдэхгүй сэдвээр мэддэг юм шиг бичээд амьтаны элэг доог болох юм даа. Наад Уоррес баг чинь сүүлийн 3 жилд 2 удаа аварга болсон зөвхөн энэ жил КД гэмтээд аваргын төлөө тоглоод хожигдоод байгаа баг. Нийтдээ сүүлийн 5 жил аваргын төлөө тоглож 3 удаа аварга авсан баг юм. Мэдэхгүй зүйлээ мэдэж байж бич
2019-07-02
Торонто рэпторс:
Гурав дараалан аврага болж чадаагүй гэж байна .?
Гурван жил дараалан авраглаж чадаагүй гэж байна , сайн харж унш .
Шог үзэгдэл юм даа чи