Туркийн хурлын даргын айлчлалтай холбогдуулан барилгуудын аюулгүй байдлыг шалгажээ
2019-07-30

Бүгд найрамдах Турк улсын их хурлын дарга Мустафа Шентоп Монгол улсад албан ёсны айлчлал үргэлжилж байна. Уг айлчлалтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны зам дагуу байрлалтай барилгуудын хаалт хамгаалалтын бат бөх байдал, орчны аюулгүй байдалд хяналт тавьжээ.


Шалгалтаар өндөр дээд хэмжээний зочин ирж буйтай холбогдуулан барилгын аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг мэдэгдэж, захын хийцийн хаалт хамгаалалт хийгээгүй байсан Суруга девелопмент ХХК-ны захиалгаар баригдаж буй “Суруга центр 2” хотхоны барилгад хаалт хамгаалалт хийлгэж, хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авсан байна.

 

Эх сурвалж: НМХГ

Shuud.mn
Сонин хачин
kub:
sain oilgosongui
2019-07-30
Энгүүн:
зөв хөө, 1 дарга айлчлахаар л 1 асуудал цэгцлээд бвал бас аштай юу даа.
2019-07-30