Орон сууцыг түрээслээд өмчлөх ангилалд 30 мянган бүртгүүлжээ
2019-08-05

“Буянт-Ухаа II” хорооллын 972 айлын орон сууцыг түрээслүүлэхээр бүртгэлийн шат дууслаа. Нийтдээ 35 508 иргэн орон сууц түрээслэх хүсэлтээ бүртгүүлсэн байна. Үүнээс энгийн түрээс нь 4264, түрээслээд өмчлөхөд 30 794 иргэн бүртгүүлжээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Одоо НОСК-иас бүртгэлийн мэдээллийг эрэмбэлж, сонгон шалгаруулах комисст хүлээлгэн өгөх аж. Тус комисс энэ долоо хоногт хуралдаж, түрээслэх эхний иргэдийн нэрсийг зарлах юм байна. Харин шаардлага хангасан иргэн гурван хоногийн дотор материалаа бүрдүүлж өгөх ёстой гэдгийг НОСК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар хэллээ. Тухайн иргэн материалаа үнэн зөв бүрдүүлсэн бол шууд гэрээ хийгдэнэ. Харин худал, буруу материал бүрдүүлбэл НОСК-ийн хар жагсаалтад орж, бүртгүүлсэн дараагийн иргэнд боломж олдох юм байна.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цаана нь үлдэх 26000 иргэд яах вэ
2019-08-07
Zochin:
Зах зээлийн зарчмаас гажууд теслийг хэрэгжуулж байгаа болохоор ийм байдалд орсон уу беен дараалал уусгээд л
2019-08-05