"Галзуу хурд" киног дуурайж уралдаад амь насаа зольж байна
2019-08-29

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнөөдөр буюу 2019.08.29-ны 03.00 цагийн орчимд "Субару импреза" маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол гарсан тухай өмнө нь мэдээлсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Осолд өртөгсөд 18-21 насны залуучууд байжээ. Залуус дөрвүүлээ байсан бөгөөд автомашины моторын хүчээ үзэн уралдаж байсан хоёр автомашины жолоочийн нэг нь замын хажууд зураг дараад зогсож байсан хоёр бүсгүйг дайрч амь насыг нь хохироосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Ослын улмаас гурав залуу газар дээрээ амь насаа алдаж нэг нь амьд үлджээ. 

 

Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат "Хэрэг шалгагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Эхний байдлаар амьд үлдсэн залуугийн ярьж буйгаар эргэлт тойруугүй замд хөнгөмсөгөөр найдаж уралдсан байна. Телевиз, кино театруудаар "Галзуу хурд" зэрэг кино цензургүй гардаг. Энэ киног тавилттай, таслал зургийн аргаар хийсэн шүү дээ. Гэтэл бодит байдал дээр кинон дээр гардаг шиг байдаггүй юм. Энэ төрлийн уралдаантай кино залуусын хүмүүжилд муугаар нөлөөлж байна. 

 

Зам дээр уралддаг хүмүүс мэргэжлийн хүмүүс байдаг. Мөн уралдахдаа унаж буй машин бүрэн тоноглогдсон яаж ч уралдсан, магадгүй осолдсон дотор нь сууж яваа хүний амь нас хохирохгүй байдаг. Энэ бүхнийг хангаж байж кино хийгдээд таслал зургийн аргаар харуулдаг болохоос манайхан шиг шөнийн дөрвөн цагт зам дээрээ гараад уралддаг зүйл огт биш.  Тусгай зориулалтын зам дээр уралддаг юм. Гэтэл манайхан унаж байгаа машинаараа л уралддаг. Киног үнэмшилгүй дуурайж болохгүй гэж зөвлөмөөр байна. 

 

Найз охиноо суулгаад хэт хурдтай давхидаг. Гэтэл найз охиноо суулгаад цонхоо онгойлгон давхиж байгаад унасан тохиолдол ч бүртгэгдэж байсан. 

 

Өмнө нь бид олон анхааруулсан. Онцгой анхаарахгүй бол цаашид энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсээр байх эрсдэл өндөр байна. Иргэдээс маш их гомдол ирдэг. Тухайлбал 220 мянгатын замд залуус шөнийн 2.-3 цагийн үед уралдаж, дрифт хийж иргэдийн амгалан байдлыг алдагдуулж өөрсдийнхөө амь насыг золиосолж байна. Залуус замын хөдөлгөөний дүрмээ уншиж судлах, жолооны ур чадвараа дээшлүүлэх хэрэгтэй" гэдгийг анхаарууллаа.


Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Х:
Иймэрхүү юмнууд үхэж дуусах ч яахав гэмгүй хүнийг дайраад үхэх юм харамсалтай
2019-08-30
Zocnin:
Gadnii eldew medeelel tuuniig bodlogo bolowsruulagcnid ali ni buruu ali ni zow gedgiig tungaan bicnigcn setguul zyi heregtei Dun shinjilgee hiigcn setguul zyin shine salbar gehuu dee zaluucnuud eldew medeelel uhuulga surtacnilgaand yamarcn shuultuurgyigeer dagan duuraih handlaga bna
2019-08-30
Хөөе малаа уралдах гээд бнуу. Уралдаад бнуу. Боль хижиг минь. Чиний үхэх яахав чиний өөрийгөө гайхуулах гээд байгаа хажууд чинв сууж яваа хэн нэгний амь нас хайран бна
2019-08-30
yu kinonoos bolno gej yu baynaa? uursdiin erguu tarkhinaas bolj baygaa yum
2019-08-29
KINONOOS BOLOV:
MASHINTAIGAA NISCH UHSEN KINONOOS BOLLOO
2019-08-29
Бат:
энэ цагдаа нар гэж яахаараа ийм эргүү юмнууд байдаг юм бэ. субару унаад 3 хүн нас барчихсан гэнээ....арай л юмаа....бас киноноос болсон гэнээ .....юу вэ юу вэ
2019-08-29
Хөөе малаа уралдах гээд бнуу. Уралдаад бнуу. Боль хижиг минь. Чиний үхэх яахав чиний өөрийгөө гайхуулах гээд байгаа хажууд чинв сууж яваа хэн нэгний амь нас хайран бна
!!!!!!!!!!!!!!!!!!!!:
ene teneg Kinog bitgii zaash ni gargaachee !~!!
2019-08-29
Үйлийн үрийн өр төлөөс:
Хохь чинь муусайн авилгачид, алт ухсан ллруудын золиосууд
2019-08-29
H:
Iim teneguud er ni chad khiij bsn deer
2019-08-29
зочин:
Урт цагааны уулзварыг хаагаад хориглосон тэмдэг тавьсанаас болоод ТЕДИ ийн машинууд 2 эгнээгээр тавьдаг боллоо, бөглөрөл бүр ихэслээ..нөхөр ахлах дэслэгчээ
2019-08-29
маш харамсалтай. Энэ талаар мэдээлэл сурталчилгаа сайн хийх хэрэгтэй. Амьдрал бол кино биш
2019-08-29
Зочин:
ёстой эргүү тэнэгүүд.
2019-08-29