Монголын хөлбөмбөгчид Мьянмарыг 1:0 хожиж байсан түүхтэй
2019-09-01

Мьянмарын баг тамирчид Улаанбаатарт газардлаа 

 

Монголын мянга мянган хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд удахгүй эхлэх гэж байна.

 

Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн хүрээнд энэ оны есдүгээр сарын 5-нд Мьянмар, есдүгээр сарын 10-нд Тажикистан, аравдугаар сарын 15-нд Кыргызстан, 2020 оны гуравдугаар сарын 31-нд Япон улсын багуудыг эх нутагтаа хүлээн авч тоглоно.

 

Есдүгээр сарын 5-нд Монголын шигшээ багтай ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн "F" хэсгийн эхний тоглолтоо хийх Мьянмарын шигшээ өчигдөр манай эх оронд газардлаа. Тус багтай манай хөлбөмбөгчид 2011 онд эх орондоо тоглоход цорын ганц гоолыг одоогийн шигшээ багийн 10 дугаартай тоглогч Х.Цэнд-Аюуш оруулан хожиж байсан түүхтэй. Манай шигшээ багийнхны хувьд тус тоглолтын бэлтгэлээ Унгар улсад базааж, тэндхийн багуудтай хоёр ч нөхөрсөг тоглолт хийгээд ирсэн билээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
АГУУ ТҮҮХ БАЙНАА ...:
бут ниргээ биз дээ. ЭГЭЭ Л АЯНГА ЦАХИЛГААН БУУХ МЭТ ...
2019-09-02
Ene bol baharhal...orosyn ongots l lav bish shuu
2019-09-01
Asar aguu tuuh bna aaa.
2019-09-01