Путин Эрхүү мужийн үерт автсан сууринд ажиллана 
2019-09-02

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын хоёрны даваа гаригт Эрхүү мужийг зорино гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. 


Эрхүү мужид ажиллах үеэрээ үерийн гамшгийн дараах сэргээн босгох ажлын явцтай танилцан, үерийн улмаас хохирсон иргэдийг орон сууцаар хангах асуудлаар зөвлөгөөн явуулах юм байна. 


Түүнчлэн хичээлийн шинэ жилийн эхний өдөр Тулун хот дахь дунд боловсролын сургуульд зочлохоор төлөвлөжээ. 


Путин Монгол улс руу албан ёсны айлчлал хийх замдаа Эрхүү мужид саатна гэж Өмнө нь Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлж байв. 


Ийнхүү Эрхүүд саатан ажилласнаар Оросын Ерөнхийлөгч хоёр сарын дотор энэ мужид гурвантаа очиж байгаа тохиолдол юм. 


Эргэн сануулахад, энэ зун Эрхүү мужид хоёр ч удаа үерийн гамшиг тохиосон. Эхнийх  нь зургаадугаар сарын сүүлээр эхэлсэн бөгөөд тухайн үед үерийн гамшгийн улмаас 25 хүн амиа алдаж, зургаан хүн ор сураггүй болон, 109 суурин, 10 мянган  орон сууц усанд автсан юм.  Үерийн улмаас Тулун болон Нижнеудинск хотууд илүүтэй хохирч байв. 


Дараагийн удаад долоодугаар сарын 27-ны өдөр дахин үерийн гамшиг нүүрлэн, 58 сууринг хамарч, 2000 гаруй орон сууц усанд автсан юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
бүгдээрээ сайн уу!!! Би энд байгаа бүх хүмүүст зөвлөгөө өгөхийг хүсч байна, санд хөрөнгө оруулах брокер сонгохдоо болгоомжтой байгаарай, би FX луйврын хохирогч болсон. Тэд мөнгө буцааж авахаас өмнө, хоёр удаа төлсний дараа нэмэлт төлбөр авах хүсэлт гаргасаар байсан. Хэрэглэгчийн тусламжтай холбогдох бүх хүчин чармайлтыг үгүйсгэж, би хэдэн сарын турш зүрхээ шархлуулсан. Бурхан минь үнэхээр эелдэг байсан тул би онлайн сэтгэгдлүүдийг үзэж байгаад алдагдсан хөрөнгөө хэрхэн буцааж авахыг олж мэдсэн тул би ноён Уильямтай цаг алдалгүй холбогдож техникийн хэдэн асуулт асуусан бөгөөд түүний хариулт надад таалагдаж байна, би оролдоод үзлээ. 36 цагийн дотор надаас түрийвчний үлдэгдлээ шалгахыг хүссэн ба үлдэгдэл нэмэгдсэнийг хараад би хагарсан. Би банкны данс руугаа хурдан шилжүүллээ, та түүнтэй шуудангаар холбогдож болно: William-Mercado@cyber-wizard.com
2023-06-13
Ийм тэнэг юм бичиж болохгүй. Мөнхийн хөрш Орос улс манай Монгол улсад мөн ч их тус болсон доо. Орчин үеийн цэрэг арми, аж үйлдвэр, хот суурин, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо, мэргэжилтнүүд бэлтгэж өгсөн.
2019-09-04
Naanaa tegeed uldeerei...Manaid ireed hereggui shuu
2019-09-02
Ийм тэнэг юм бичиж болохгүй. Мөнхийн хөрш Орос улс манай Монгол улсад мөн ч их тус болсон доо. Орчин үеийн цэрэг арми, аж үйлдвэр, хот суурин, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо, мэргэжилтнүүд бэлтгэж өгсөн.