ЗГХЭГ Улсын ерөнхий прокурорт хандлаа
2019-09-05

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

 

-Монгол Улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн түшмэл н.Жаргалсайханд хандаж байна. Төрөөс зээл авсан асуудалд хохирогч олдоггүй. Үүний цаана асар олон нийтийн эрх ашиг, төрийн өмч шамшигдсан байдаг. Энэ нь өөрөө саарал жагсаалтад ороход хүрээд байна. Холбогдох хуулийн дагуу Хөгжлийн банкинд зээл аваад эргэн төлөгдөөгүй асуудлыг Монголд төрд гарч байгаа хохирол юм гэж үзэж байгаа. Тийм учраас нэр бүхий 6 компанийг Монгол төрд хохирол учруулж байна гэж үзлээ. Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ графикийн дагуу хугацаанд нь төлж дуусгаагүй болон огт төлөөгүй  “Эрэл”, “Хөтөл”, “ТОСК”, “Монгол драй милк”, “Капитал банк”-ыг прокурорын байгууллагад  ЗГХЭГ өгч байгаа юм. 

 

Мөн "Эрдэнэт үйлдвэр" баталгаа гаргасан "Жаст" группын авсан зээлийг Стандарт банкинд төлсөн. Тиймээс "Эрдэнэт үйлдвэр"-ийг хохиролгүй болгох үүднээс "Жаст" группээс 40 сая ам.долларыг төлүүлэх асуудлыг  тавьж байна гэлээ. 

 

Зээлээ эргэн төлөөгүй компаниуд  "Хөтөл” 270.6  тэрбум,  уТОСК" 199.5 тэрбум,  "Эрэл" 86.1 тэрбум, "Монгол драй милк” 47.7 тэрбум,  “Кью эс си” 186.1 тэрбум,  "Капитал банк” 57.9 тэрбум төгрөгийн тус тус өртэй байгаа юм байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ӨР ЗЭЭЛ:
ЗЭЭЛ АВААД ХҮҮ ЗЭЭЛ ТӨЛӨӨГҮЙ БОЛ ӨР ҮҮСГЭДЭГ . ӨРТЭЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨРӨНГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЭЭД БАРЬЦАА ХӨРӨНГӨӨР НЬ ТӨЛҮҮЛДЭГ. БАРЬЦАА НЬ ХҮРЭХГҮЙ БОЛ ЭЗДИЙН БУСАД ХӨРӨНГӨӨР ТӨЛҮҮЛДЭГ . ИЙМ Л ХУУЛЬТАЙ. ЭНГИЙН ИРГЭД БОЛ ИНГЭЖ ТӨЛДӨГ. ТОМУУДАД ЭНЭ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ ЮМ БОЛОВ УУ: ЭСВЭЛ ӨӨР ХУУЛЬТАЙ ЮҮ
2019-09-05