Уурхайд гал гарчээ
2012-01-18

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын 12х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тан Лун” тоосгоны үйлдвэрийн хажууд эзэн нь тодорхойгүй бичил уурхайд нүүрс шатаж байжээ. Галыг дүүргүүдийн онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах тасгууд шуурхай ажиллаж унтраажээ. Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт иргэн Б-ын гражид 53-18 улсын дугаартай “Toyoto Vitz” маркийн суудлын автомашин шатаж байсныг дүүргийн аврах гал унтраах тасаг унтраасан байна.
Shuud.mn
Сонин хачин