Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгахаар шилжүүлэв
2019-09-25

МХЕГ-ын даргын баталсан 01/240 тоот “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхит, Санзайн зам, 23 тоотод байрлах “Баян Монгол хоршоо” Дундын хоршооны “Баяжих” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

 

Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй болох нь тогтоогдсон тул Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 37 нэрийн 119 ширхэг, 214.670 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүлж ажиллалаа.

 

Эх сурвалж: НМХГ

 

Shuud.mn
Сонин хачин